Сургалтад 170 гаруй аудитор хамрагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

 

Төрийн аудитын байгууллагын 2018-2022 оны сургалт, хөгжлийн стратеги хөтөлбөр,  санхүүгийн тайланд аудит хийх хараат бус аудитын хуулийн этгээдийн аудиторуудын чадавхийг дээшлүүлэх, аудитын арга зүйг хөгжүүлэх сургалтыг  зохион байгуулж дууслаа.

Тус сургалтад Үндэсний аудитын газрын захиалга, гэрээгээр төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн  санхүүгийн тайланд аудит хийх урьдчилсан сонголт, богино жагсаалтад багтсан хараат бус 70 компанийн 140 гаруй аудитор хамрагдсан юм. Үндэсний аудитын газрын Стратегийн удирдлагын газар, Санхүүгийн аудитын газрын сургагч багш нар, Сангийн яам, ТӨБЗГ-ын холбогдох мэргэжилтнууд  сургалтын хөтөлбөрт заагдсан хичээлийг зааж, оролцогсдын асуултад хариулж, санал, солилцсноороо онцлог сургалт боллоо гэж дүгнэсэн байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top