Хамгийн өндөр лего цамхагийг Гиннесийн номд оруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

  Израилийн одоогийн нийслэл Тель-Авив хотод сайн дурынхан 40 м өндөр лего цамхаг босгожээ. Хотын оршин суугчдын хандивласан 500 мянга гаруй лего тоглоомоор энэхүү цамхагийг босгосон байна. Өмнө нь 2015 онд Италид бүтээгдсэн 35 м өндөр лего цамхаг Гиннесийн номд хамгийн өндөр лего цамхаг гэж бүртгэгджээ. Тэгвэл израильчууд 40 м өндөртэй дээрх цамхагаа Гиннесийн номд бүртгүүлэхийг зорьж байна.

Дэлхийн хамгийн өндөр лего цамхаг босгох төслийг 2014 онд хорт хавдраар нас барсан найман настай хүүгийн дурсгалд зориулж эхлүүлжээ. Хүү хорт хавдраар шаналж байхдаа лего тоглоомоор цамхаг барьдаг байсан аж. Цамхаг Тел-Авив хотын Рабин талбайд сүндэрлэжээ.

О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top