Шилдэг сургагч багш нар тодров

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оны ажлаа тайлагнажээ. Энэ хугацаанд 41 төрлийн 88 удаагийн сургалт зохион байгуулсан байна. Эдгээр сургалтад давхардсан тоогоор нийт 2832 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцжээ. Сургалтуудыг зохион байгуулахад сургалтын гарын авлагыг боловсруулж, сургагч багшаар оролцож, сургалтад оролцогчдоос өндөр үнэлгээ авсан сургагч багш нарыг шалгаруулж, шагнаж урамшуулсан байна.  Ингэхдээ сургагч багшаар оролцсон сургалтын тоо, хугацаа, сургалтын үнэлгээнд үндэслэсэн ажээ. 

Шүүгчийн хууль хэрэглээний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, сургалтыг удирдан явуулахад идэвхи санаачлага, өндөр үнэлгээтэй оролцсон шүүгчийн сургалтын шилдэг сургагч багшаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул нарын хүмүүс шалгарсан бөгөөд шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гардуулж, амжилт хүсчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top