Агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой онц байдал зарлан тэмцэх асуудлаар УИХ-ын даргад санал хүргүүллээ. УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичигт хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөв.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top