70 гаруй сэтгүүлч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

2017 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 22 оронд 74 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Энэхүү судалгааг “Press Emblem Campaign” ТББ-аас гаргасан байна. Тус судалгаагаар сэтгүүлчдэд хамгийн аюултай 10 улсад Афганистан, Сири, Мексик, Ирак, Йемен, Гватемал, Энэтхэг, Пакистан, Турк болон Орос тооцогджээ. “Press Emblem Campaign” ТББ нь НҮБ-ын дэргэд дэх зөвлөлх статустайгаар 2004 онд үүсгэн байгуулагдсан юм. Энэхүү байгууллага нь улс орнуудын сэтгүүлчийн ажил үүргийн аюултай байдал, амь насаа алдсан тоо баримт бүхий статистикийг жил бүр гаргадаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top