207 тэрбумыг зарцуулсан хотын утаа яагаад ОНЦ байдал зарлуулахад хүргэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

 Улаанбаатар хотын агаарын бохирдол төрийн удирдлагуудын шүдний өвчин, жирийн иргэдэд бол гамшиг болоод удлаа. Ерөнхий сайд гэр хорооллын агаарын бохирдол ихтэй хорооллуудад байдлыг үзээд яаралтай шийдвэр гаргасан нь сургууль, цэцэрлэгийн орчныг ядаж цэвэр агаартай байлгах нөхцөл бүрдүүлэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар  УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв.

УИХ-ын дарга М.Энхболд албан бичгийг хүлээн аваад парламентаас Ажлын хэсэг гаргах боломжтой гэлээ.  Ерөнхийлөгчийн  албан бичигт “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан.  Монгол Улсын Их Хуралд ‘Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах’ зэрэг асуудлын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ.

Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их .
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна.
Агаарын бохирдолтой тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам бохирдол улам нэмэгдээд байдгийн шалтгаан юунд байгааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л төрийн албан тушаалтнууд анхаарч авч үзэх ёстой. Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй байна. Тухайлбал төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнгүй, Улсын Их Хурлын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд агаарын бохирдлын асуудлыг тусган хэлэлцэх нь ч биелсэнгүй.
Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ. Иргэд, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж, “Онц байдал” зарлан агаарын бохирдлын асуудалтай шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна.

  Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна хэмээжээ. Бусад зургаан дүүрэгт Онц байдал зарлах эсэхийг Ажлын хэсэг хэлэлцэж, судлах бололтой. Төрийн тэргүүн дагуул хотуудыг яаралтай байгуулж, төрийн албан хаагчдын цалинг барьцаалан зээлээр орон сууцанд оруулах санал гаргалаа. Агаарын бохирдлыг бууруулах тухай гаргасан Ерөнхийлөгчийн санал хамгийн сүүлчийнх биш байх. Цаашид олон арван санал хүмүүсээс  эрх мэдэлтнүүдээс эхэлнэ. Их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх, Улаанбаатар төмөр замыг Хөшигийн хөндий рүү хэсэгчлэн зөөвөрлөх зэрэг асуудал яригддаг ч бахь байдгаараа. 207 тэрбум төгрөг залгисан энэ их утаажилт хэзээ арилах вэ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атг(202.9.41.61) 2017 оны 12 сарын 29

үнэхээр нвш юмаа. Одоо шалгадаг газар нь шалгаад тэр хулгайч луйварчидаас мөнгиөө буцааж авч орон сууц бариулаачээ.

0  |  0
зочин(103.26.193.196) 2017 оны 12 сарын 28

Энэ мөнгөөрөө барилгаа бариад ард иргэдэд өгч байсан бол арай ч ийм дээ хүрэхгүй байсан үхэр монголчууд ерөнхийлөгчийн засаглалтай болж байж энэ их идэж уусан хулгайчуудаасаа салах байх.

0  |  0
Иргэн(103.212.119.53) 2017 оны 12 сарын 28

Утаагүй зуух юу болсон бэ?! Худлаа байсан уу?!?! Хэн нийлүүлсэн юм бэ?! Мөнгийг нь буцааж аваач?!

0  |  0
ирг(202.9.42.161) 2017 оны 12 сарын 28

Хүүхдэд гар хүрсэн багшийг хүний эрх бүдүүлгээр зөрчлөө хэмээн ял оноох атлаа ядуу доройгоороо гул барин 20 жил утаа тавьж олон мянган хүүхэд эхийн хэвлийд нь амьгүй болгож ирсэн 220 мян гэрийн арчаагүй залхуучуудын толгойг илж оодруулж байдаг нь яалтай билээ.Тэд УБ-т суугаа 1.4 сая хүний амь нас аюулгүй орчинд амьдрах эрхэнд нь 20 жил уулгалан довтолж, олон зуун мянгаар нь өөрийн хүнийхийг өвтгөж,үхүүлж, хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг үйлдэж байхад төр засаг, хууль шүүхийн олон инстиутууд байна уу??? Тэдэнд ял оноож нутагт нь явуул

0  |  0
Иргэн(66.181.184.163) 2017 оны 12 сарын 28

Утаа арилгах нэрээр 207 тэрбумыг идсэн компани эздийг нь шалгах хэрэгтэй. Шалгаад улсыг ядахдаа хохиролгүй болгох хэрэгтэй. 207 тэрбумаар хэдэн зуун айлыг орон сууцтай болгох мөнгө шүү. Шалга! Хэрэг хуучирдаггүй.

0  |  0
zochin(66.181.177.198) 2017 оны 12 сарын 28

utaa arilgay gesen chin setgel zurhtei alban tushaaltan unendee alga.207 terbumaar heden baishin barih baisan be

0  |  0
Үзмэрч(66.181.178.112) 2017 оны 12 сарын 28

Төр засаг, нийслэлийн удирдлагад байгаа, байсан ховдог шунахай бирдүүд далд орсон цагт л утаажилт арилна. Тэр 207 тэрбум бол юу ч биш. Дахиад 414 тэрбумыг гудрах гээд шүлсээ залгиж байна, цаана чинь.

0  |  0
Top