Зөрчлийн хууль хулгайчдыг даврааж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

 

Нийслэлийн цагдаагийн газраас “Шинэ жил - Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд өглөө, орой ажлын цаг эхлэх, тарах үеэр автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай дуут дохио бүхий автомашины чанга яригчийг ашиглан зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийн үйлдлийг таслан зогсоон бүртгэл судалгаанд авч, иргэдийг эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Дашрамд дурьдахад, Зөрчлийн тухай ХУУЛЬД 300 мянган төгрөгөөс доош дүнтэй эд зүйл хулгайлбал гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ Энэ нь хулгайн хэрэг гаарахад хамгийн их нөлөөлж байгааг албаныхан хэлж байна. Он гарсаөар малын хулгай 11, тээврийн хэрэгслийн хулгай 11,  халаасны хулгай 48 хувиар  өссөн үзүүлэлттэй байна. Энэ дундаас халаасны хулгай бараг хоёр дахин нэмэгдсэн гэж хэлж болох юм. Иймээс Зөрчлийн хуульд заасан дээрх заалтыг эргэн харахгүй бол халаасны хулгайчдад гэмт хэрэг хийх боломжийг бүрдүүлж өгч байна.

С.Баяр

Эх  сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.120) 2017 оны 12 сарын 28

Uchiruulsan hohiroliig ni ajil hiilgej tuluuldug huuli nemeh heregtei uur yah ch yum bilee hulgai hiih ni buruu gehdee muusain avilgachid ni ter baitugai husaad tarvalzaad yavaad bhad yum l bol irgedruugee hatuurhaad bh zohimjgui zam talbai tuul goliin erge ger horoolliin jalga ged ajil yu es bhavde.ene ni hen hende medrel amar

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 28

hynd gemt hereg gej uzehgui ch mash ondor torguulitai huuli baih estoi bizdee, tegeegui zagt hulgaichuud odor bolgon 300 myanga hulgailaad baij bolj baigaa bizdee , mal shig toriin dynhyynyyd

0  |  0
irgen, (62.167.114.16) 2017 оны 12 сарын 28

iimch huuli hiideg tortei baih gejdee, hulgai bol hulgai

0  |  0
hg(202.72.245.165) 2017 оны 12 сарын 28

olon yum yarilgui hulgaichiin gariig ni tairah heregtei

0  |  0
Top