Залуучуудын хөгжлийг дэмжих хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлсон байдаг. Мөн  “Орон нутагт залуучуудад зориулсан Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” хэмээн заасан. Одоогийн байдлаар манай улсад 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” ажиллаж байна.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хуулийг дагаж гарах дүрэм, журам, хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн шинэчилсэн дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, залуучуудын нэгдсэн мэдээллийн сангийн талаар танилцуулах, “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны сайн туршлагыг солилцох, үлдсэн аймаг, дүүрэгт байгуулагдах төвүүдэд ажиллах болон одоо ажиллаж байгаа ажилтнуудад төрийн албанд ажиллахад  шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох, чадавхжуулах шаардлага тулгараад байгаа юм.Үүнтэй холбогдуулан ХНХЯ, ГБХЗХГ, ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ хамтран зохион байгуулж буй залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдэд зориулсан сургалт эхэллээ.  Уг сургалтыг НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Лексенбургийн Засгийн газар дэмжин ажиллаж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цухалдав(66.181.191.179) 2017 оны 12 сарын 28

Энэ бол хамгийн марзан хууль шүү! Залуучууд нь халамжлуулна гэхээр хэн халамжилж таарах вэ? Хүн амын үлдэх хэсэг буюу настайчууд, бага балчрууд нь тэр халамжийг даана гэсэн хэрэг биз дээ? Их хурлын гишүүн нэртэй учраа олохгүй эргүүчүүд ийм л хууль санаачилж баталж байна. Бид харж алгаа ташсаар!

0  |  0
Top