Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл сургалтад хамрагдав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд Япон Улсын Токио хотноо 2017 оны 12 дугаар сарын 12-26-ны өдүүдэд зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайлагч”сэдэвт сургалтад оролцлоо.

Мөн   "DET форум” төрийн бус байгууллагын таван сургагч багш нар хамрагдсан байна. Сургалтаар Японын дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэгтэй биечлэн танилцаж, туршлага судлах боломж олгожээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайлагч” сэдэвт сургалтад хамрагдсанаар цаашидхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр улам мэргэшин ажиллах боломж нэмэгдэж буйгаараа ач холбогдолтой юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top