Д.Дагвадорж: Долоон жилийн дараа жинхэнэ дэвжээн дээрээ гарлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Цахим ертөнцийг идэвхтэй хэрэглэдэг олны танил хүмүүсийн нэг бол Асашёорюү аварга билээ. Тэгвэл Асашёорюү аварга маань долоон жилийн дараа сүмогийн дэвжээндээ эргэн гарсан сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Долоон жилийн дараа жинхэнэ дэвжээн дээрээ гарлаа. Танил дотно үнэр, урд нь хийж байсан үйл хөдлөл, хаа нэгтэй харсан, үзсэн тэс хөндлөнгийн тэр нэгэн мэдрэмж. Нэг л сайхан мэдрэмж, үгээр хэлэхэд нулимс мэлмэрэх тэр нэгэн агшин. Цэвэгням ахдаа баярлалаа” хэмээн фэйсбүүк хаягтаа сэтгэгдлээ бичжээ.

Асашёорюү Д.Дагвадорж Японы шинэ жилийн баярын нэгэн нэвтрүүлэгт орохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа нь дээрх зурган дээр харагдаж байгаа юм. Тус нэвтрүүлгийн нэр нь “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” гэх бөгөөд шагналын нийт сан нь Монгол мөнгөн дэвсгэртээр 215 сая төгрөг аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.190) 2017 оны 12 сарын 28

Амжилт хүсье.Чи Чингисийн цустай Монгол хүн шүү

0  |  0
Top