Жүдоч Г.Отгонцэцэг ”Ид шидийн орон”-ы хүүхдүүдийг баярлууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Дэлхийн шилдэг жүдоч Г.Отгонцэцэг жил бүрийн шинэ жилийн баяраар эх орондоо ирэхдээ бяцхан хүүхдийг баярлуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил асрах газрын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч, инээд хөөрийг бэлэглэж байсан юм. Тэгвэл энэ удаад "Ид шидийн орон"-ы хүүхэд, багачуудыг баярлуулсан байна.

Галбадрахын Отгонцэцэг нь өдгөө 24 настай юм. Тэрбээр "Рио 2016" олимпоос хүрэл медаль хүртэж байсан бөгөөд жүдогийн Гранпригийн  гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. 2012 оноос Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж байгаад 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон билээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top