Аргентины сураггүй болсон шумбагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Энэ оны арван нэгдүгээр сарын 17-нд даалгавраа биелүүлж явсан Аргентины "Сан Хуан" нэртэй дизель шумбагч завь сураггүй алга болсон юм. Шумбагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа аж. Шумбагч сураггүй болсон шалтгааныг техникийн гэмтэл болон экипажийн буруутай ажиллагаанаас болсон байх магадлалтай гэж таамаглаж байсан юм. Гэвч энэ нь батлагдаагүй аж.

 Сураггүй болсон "Сан-Хуан" шумбагч завийг эрж хайх ажилд тус улсын гурван хөлгөөс гадна ОХУ-ын "Янтарь" , АНУ-ын "Атлантис" хөлгүүд оролцож байгаа гэнэ. Одоогийн байдлаар 814, 700, 500 метрийн гүнд илрүүлсэн объектуудыг алга болсон шумбагч байх магадлалтай хэмээн үзэж, судалж байгаа юм байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top