Л. Боргарьд: Малчин болоод 70 жилийн дараа гавьяат малчин боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьдад Монгол Улсын гавьяат малчин цол олголоо. Лхасүрэнгийн Боргарьд нь  улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн аавынхаа нэрийг ажил хөдөлмөрийн амжилтаараа өндөрт өргөж, 15 настайгаасаа мал маллан Монгол Улсын сайн малчин, манлай малчнаар удаа дараа шалгарч, нүүдэлчин ардын малч ухаан, өв уламжлалыг хадгалан өдий хүргэж буй  түүний зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цол олгосон юм.

Тэрбээр сэтгэгдлээ ийн хуваалцсан юм. "Төрийнхөө ивээл буяныг хүртсэндээ баяртай байна. Мал маллаад 70 гаруй жил болж байна. Өмнө нь мянгат малчин байсан. Одоо 600 гаруй толгой малтай.  84 настай, найман хүүхэдтэй. Хоёр хүүхдүүд  маань  ч мөн мал малладаг.  Сүхбаатар аймгийн Онгон сумандаа насаараа амьдарч байна. Манай сум мал аж ахуй эрхлэдэг хамгийн тохиромжтой гэж боддог. Цаг агаар тогтуун байвал малчин бидний нуруу тэнэгэр, хөдөө нутаг сайхан" хэмээн ярьсан юм.  

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top