В.Путин: Алан хядагчдыг амьд барих шаардлага байхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербург хотын “Perekrestok” хүнсний дэлгүүрт өнгөрсөн лхагва гаригт бөмбөг дэлбэрч  10 гаруй хүн бэртсэн юм.

Тэсрэх төхөөрөмж нь 200 грамм буюу 7 унцитай, TNT-ийнхтэй тэнцэх хэмжээний чадалтай байсан гэж Оросын эрх баригчид мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар сэжигтэн бөмбөгийг дэлгүүрт орохдоо үүргэвчиндээ хийж орсон бөгөөд орхиод зугтсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Орос улсын “терроризмын эсрэг үндэсний хороо” сэжигтнийг хайх ажиллагааг зохион байгуулж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Тэгвэл ерөнхийлөгч В.Путин тус дэлбэрэлттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Питерт болсон дэлбэрэлт бол теракт. Иймд алан хядагчдыг амьд барих шаардлага байхгүй” хэмээжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.nytimes.com

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааа(122.201.31.171) 2017 оны 12 сарын 30

Авилгачдад шонгоос өлгөж эхлэх үү дээ?

0  |  0
В.Путин(203.91.115.42) 2017 оны 12 сарын 29

Монголд ч гэсэн авилгачдыг амьд байлгах шаардлага байхгүй.

0  |  0
Kkk(66.181.161.31) 2017 оны 12 сарын 29

Manai avilgachid 3saya huniig horlood bn yah vee putin dargaa

0  |  0
Top