Тэсрэх бодис тавьсан байж болзошгүй этгээдийн төрх камерт бичигджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Санкт-Петербург хотын “Перекресток” хүнсний дэлгүүрт өнгөрсөн лхагва гаригт бөмбөг дэлбэрч  10 гаруй хүн бэртсэн юм. Тэсрэх төхөөрөмж нь 200 грамм буюу 7 унцитай, TNT-ийнхтэй тэнцэх хэмжээний чадалтай байсан гэж Оросын эрх баригчид мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар сэжигтэн бөмбөгийг дэлгүүрт орохдоо үүргэвчиндээ хийж орсон бөгөөд орхиод зугтсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл Питерийн "Перекресток" дэлгүүрт тэсрэх бодис тавьсан байж болзошгүй этгээдийн төрх камерт бичигдэж үлдсэн байна. Одоогийн байдлаар хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг Орос улсын “терроризмын эсрэг үндэсний хороо” зохион байгуулж байгаа аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top