Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардууллаа

2017 оны 12 сарын 29

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн түүхт ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дэвшүүлсэн зорилтоо хангахад хамт олноо хошуучлан ажилласан 100 гаруй алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, салбарын яам, байгууллагын шагнал, хөдөлмөрийн тэргүүний алба хаагч, ажил мэргэжлийн аварга, оны онцлох алба хаагчаар шалгарч шагналаа гардсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн цагдаагийн газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарын гурван алба хаагч, Цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын Төв архивын дэд бөгөөд сан хөмрөгийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Э.Баасанжав нарын гурван алба хаагч, цэргийн хүндэт медалиар 17, хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр алба хаагчийг шагнасан.

Image may contain: 23 people, indoor

Цагдаа, дотоодын цэргийн хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Энхжин, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Батсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ш.Тулгабат тэргүүтэй 10, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар Төв аймаг дахь цагдаагийн газрын Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Алтансүх, Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн телехяналтын системийн ахлах инженер, цагдаагийн ахмад Э.Эрдэнэбат нарын 14 алба хаагч шалгарлаа.

Мөн Хүч спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад М.Уранцэцэг, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Сэргэлэнбаатар тэргүүтэй 6 алба хаагчийг оны онцлох алба хаагчаар шалгаруулан, шагнал гардуулав.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Image may contain: indoor


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top