Зайлшгүй шаардлагагүй бол хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 29

Завхан аймгийн хэмжээнд цас ихээр орж үзэгдэх орчин хязгаарлагдаж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул иргэд, жолооч нар зайлшгүй шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөж байна. Хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн байдлыг хангаж замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр баярын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд жолооч, зорчигчид хальтиргаа гулгаатай, хүчтэй цасан шуурга үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, автозам, даваа гүвээ цасанд хаагдсаны улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Тиймээс жолооч, зорчигч та цас ихээр орсон, хүчтэй салхи шуургатай үед хөдөө, орон нутгийг ЗОРИХГҮЙ байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top