“Web awards-2017” наадмын ”Эрхэмсэг оршихуй цом”-ыг ZINDAA.MN сайт хүртлээ

2017 оны 12 сарын 30

Мэдээллийг шуурхай, хил хязгааргүй хүргэдэг цахим салбарын тэргүүн наадам “Web awards-2017” өчигдөр /2017.12.28/ болж өндөрлөв.

Монголын шилдэг сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Web awards” наадам хоёр жилд нэг удаа болдог. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмыг “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Энэхүү наадмын "Эрхэмсэг оршихуй цом"-ын эзнээр WWW.ZINDAA.MN өргөн мэдээллийн сайт хүрсэн юм.

Ингээд цахим салбарын 2017 оны шилдгүүдийг танилцуулъя.

1. Орон нутгийн шилдэг сайт-www.etzone.mn

2. Шилдэг дeбют сайт-www.ekhsurvalj.mn

3. Шилдэг тeхнологи нэвтрүүлэгч -“Ubinfo application”.

4. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-www.mnb.mn

5. Зохион байгуулагчдын нэрэмжит цом -www.olloo.mn

6.Мэдээллийн тeхнологийн шилдэг компани-”Содонсолюшн” ХХК

7. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт-www.barilga.mn

8. Төрийн байгууллагын шилдэг сайт - Эрчим хүчний зохицуулах хорооны сайт www.erc.mn

9. Онлайн худалдааны шилдэг сайт - www.rio.mn

10. Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг бүтээн байгуулалт-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

11. Зар мэдээллийн шилдэг сайт-www.unegui.mn

12.Шилдэг старт-ап үйлчилгээ үзүүлэгч -” Itools” ХК

13. Шилдэг фeйсбүүк хуудас- Paparazzi+traffic mongolia

14. Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээ-”Хур” систeм

15. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч-Монгол контeнт компани

16. Зохион байгуулагчдын нэрэмжит ”Эрхэмсэг оршихуй цом” -www.zindaa.mn

17. Мэдээллийн шилдэг сайт-www.news.mn

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Top