АУЗ Б.Лхагвасүрэн: Хүмүүс өвчин зовлонд өртөхөөрөө “Женко грүпп”-ийн утсыг л сурдаг байсан даа

2017 оны 12 сарын 30

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг "Ходоодны хорт хавдартай" гэсэн оношийг БНСУ-ын эмнэлэг гаргасан. Тэрбээр ирэх сарын эхээр хагалгаанд орох болсон бөгөөд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс ч түүнд сайхан сэтгэлт ард түмэн тусалсаар байна.

Энэ талаар эрхэм найрагч маань дараах тайлбарыг хийлээ.

Миний тайлбар: Биеийн эрүүл мэнддээ бага анхаарсны харгайгаар өвчнөө нилээд газар авахуулж арга буюу эмчлүүлэх шаардлагатай боллоо. Эмчлүүлэхэд бага биш зардал, төлбөр орох болсон тул өөрийн эх орон, элэг нэгт ахан дүүгээсээ хандив цуглуулахаас аргагүйд хүрсээн... 

Ард түмэн, засаг төр минь анзааран дуулиантай хоногуудыг өнгөрөөж байна... өчүүхэн намайг ихэд хүндэлсэнд, сэтгэл тавьсанд баярлаж ханашгүй ээ.

Хамгийн түрүүнд “Алтан жолоо” грүпп 10.000.000 төгрөг өгөв. Засгийн газар анхаарал хандуулан нөөцөөсөө 10.000.000 төгрөг өгөх шийдвэр гаргажээ. БСШУ-ны яам 10.000.000 төгрөг, эрүүл мэндийн яам 5.000.000 төгрөг, Гацуурт кампани 10.000.000 төгрөг өглөө. Одоогоор надад ийм хандив цуглаад байна.

Танил дотно хүмүүс, ахан дүүс, чадал чинээгээрээ харамгүй тусалж номыг минь хүртэл борлуулалцаж өгч байна... Авах өгөхөөсөө илүүтэйгээр би Монголчуудынхаа сайхан сэтгэл, хайр хүндэтгэлийг илүү мэдэрч байна.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тусална гэсэн. Х.Баттулгыг ерөнхийлөгч болохоос өмнө “Женко грүпп”-д олон өвчтэй, зовлонтой хүмүүс хандаж, мөн ч олон хүн баярлаж, зовлонгоосоо салж байсныг мэднэ би.... Тоон үзүүлэлт хэлвэл мөн ч олон тоо гарна даа. Хүмүүс өвчин зовлонд өртөхөөрөө “Женко грүпп”-ийн утсыг л сурдаг байсан даа. Ямар ч байсан Баттулгад хүн чанар, мөн чанар нь давуу өгөгдөлтэйг мэдэрсэн билээ...

Өвчин зовлонд үзэл бодол, намын харъяалал байдаггүй болохоор элдвийн  яриа хөөрөөгүй зовлон жаргалаа дундаа дамжилж хүн ёсоор амьдарцгаах юмсан даа. Өгсөн авсныгаа нуух хаах илүү хүсэл сэтгэл надад үгүй ээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZXZ(213.185.10.40) 2018 оны 01 сарын 01

MUUHAI SHALIG UVGUN BAS ALDAR NERIIN TULUU YAHAAS BUTSAHGUI BAAGII

0  |  0
Сара(43.242.243.66) 2017 оны 12 сарын 31

Хэзээ нэгэн цагт бид хөгширөнө өвдөнө амьдралд битгий ам гараарай зовлон хэнд ч тохиолдож мэднэ гэгээн байх болтугай

0  |  0
Сара(43.242.243.66) 2017 оны 12 сарын 31

За би яг үнэндээ Женко гуайг олон хүнд тусалж байсныг харсан мэдсэн зарим нь бүр алба юм шиг дахин эмчилгээнд явахдаа хуртэл мөнгө нэхэж байсан.Үнэхээр миний дүү зураглаач охины ах тархины хавдар болоход сагсчин залууд мөн адил гээд зөндөө жишээ мэднэ.Тэр үедээ ч олонд зарлуулж од болоогүйг мэднэ.Би мэднэ харж байсан.Харсан мэдсэнээ харин нэг удаа нэн бахархалтайгаар энд бичлээ.

0  |  0
Зочин(66.181.177.23) 2017 оны 12 сарын 30

Нөгөө дуугий нь дуудаад алдаршлаг урлагийнхан маань yum bодно байгаа.

0  |  0
ЖЕНКОГИЙН ДОЛЬ ХАВ(202.179.25.250) 2017 оны 12 сарын 30

ЁО ЁО ХҮМҮҮСҮҮД ЖЕНКОГИЙН УТСЫГ Л СУРДАГ БАЙСАН ГЭНЭЭ! УХААНТАЙ ЦАРАЙЛЖ БОДЛОГОДШИРОХ ЖЕНКОГИЙН ДОЛЬ ХАВ ЕЦСИЙ ЕЦЕСТ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ӨӨРИЙГӨӨ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГААГАА БИТГИЙ МАРТ.ҮХСЭНИЙ ЖЕНКО!

0  |  0
сэтгэлийн дэм(182.160.37.27) 2017 оны 12 сарын 30

Өвчин зовлонгүй урт удаан наслаарай буурал найраг ч минь өнөө цагийн атаа чөтөөг бүү анзаараарай

0  |  0
Zochin(66.181.160.55) 2017 оны 12 сарын 29

Xurdan edgeed xoich vedee uxaant surgaalia xairlaj urt udaan nasalaarai

0  |  0
То(103.10.22.179) 2017 оны 12 сарын 29

Нэр төртэй амьдрах сайхан юмаа хандив гуйгаагүй байхад цуглаад л маньд бол гуйсанч цуглахгүй дээ

0  |  0
арайл дутуу байна да(94.30.168.62) 2017 оны 12 сарын 29

одоо 55 сая олвол эмчилгээндээ явж чадах юм байна даа.сайн сэтгэлт олон тумэн минь чадах чинээгээрээ туслаарай

0  |  0
сайны дээдийг хусье(94.30.168.62) 2017 оны 12 сарын 29

сайхан зохиолч...хурдан эмчлуулээд сайхан эдгээрэй.евермонголчууд тусалсан гээд байсан.

0  |  0
Urnaa (202.179.31.108) 2017 оны 12 сарын 29

Minii hamguin hundelj deedeldeg hun yumsan daa zohiolch min mash uhaantai mundag hun shuu ta min hurdan edgej urt naslaarai

0  |  0
assa(222.109.216.243) 2017 оны 12 сарын 29

ene ovgon davarchiin odoo hudal hutsaj zonogloj bnz chamd l ogdog bailgui novsh

0  |  0
Top