Онцгой байдлын албаны алба хаагчдад Төрийн дээд, одон медаль хүртээлээ

2017 оны 12 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг /2017.12.29/ гардууллаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар алба хаагчдад гардуулсан юм. 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор: ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн орлогч дарга, хурандаа Ш.Буяндэлгэрийг,

Цэргийн гавьяаны одонгоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогтбаяр, тус газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Болдбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаггч, дэд хурандаа Б.Сүхбаатар, мөн газрын ахмад ажилтан Ц.Хүрэлбаатар нарын дөрвөн алба хаагчийг,

Алтан гадас одонгоор: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Баттогтох, Улаанбаатар хот дах Хүнсний нөөцийн салбарын нягтлан бодогч, хошууч Н.Тунгалагсайханыг

Цэргийн  хүндэт медалиар: ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү, үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч, дэд хурандаа Х.Диймаа, мөн газрын дэд бүтэц, газар хөдлөлт, гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, мөн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат нарын 18 алба хаагчийг шагналаа.

 

Мөн Хөдөлмөрийн хүндэт медиалиар ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн үйлчлэгч А.Цэрэндолгор нарын дөрвөн алба хаагчийг,

“Шударга журам” медиалаар,  Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, мөн ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, ахлах ахлагч Б.Болд нарын алба хаагчдыг шагнасан юм.  

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын  32 алба хаагч Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Отгонтэнгэр” ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцон Монголын үндэсний уулчдын холбооны С.Бат-Эрдэнэ, Ж.Бямбасүрэн, Д.Энхбаатар, Б.Түвшинтөр, Ч.Бат-Эрдэнэ, Б.Отгонхүү, Э.Нямцэрэн, Б.Эрдэнэцэцэг нарын уулчдыг “Шударга журам” медиалиар шагнасныг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(27.123.212.138) 2017 оны 12 сарын 30

Онцгой нөхчөлд ажилладаг хамт олондоо онцгойгийн ахмадуудынхаа өмнөөс баяр хүргэж зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлэе. Н. Тунгалагсайхандаа баяр хүргэе

0  |  0
Top