ХСИС-ийн сонсогчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

2017 оны 12 сарын 30

Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн ерөнхий газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны 400 сонсогч оролцож байгаа юм. Сонсогчид 12 дугаар сарын 29-31-ний хооронд Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top