Хулгайлсан адуугаа ”Эмээлт”- рүү борлуулахаар яваад баригджээ

2017 оны 12 сарын 30

 

Иргэн Б.Батсүхийн гурван адууг Г, Д нар хулгайлан "Эмээлт"- рүү борлуулахаар авч явж байхдаа цагдаад баригджээ. Хэргийг 22-ын "Шалган бүртгэх товчоо" дээр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Д.Батчулуун, цагдаа зохицуулагч ахлагч П.Төмөрбаатар нар илрүүлсэн байна. Адууг Төв аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч, хэргийг шалгаж байна.

Хувь хүний хариуцлага, сонор сэрэмж бол эд зүйлээ хамгаалах хамгийн сайн арга юм. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.

Image may contain: horse and outdoor


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боря(202.131.243.50) 2017 оны 12 сарын 31

Хулгайчын нэрийг нууцлаад их хайралж дээ.Ял өгч чадахгүйч гэсэн нутаг ус овог нэрийг нь бичвэл таарна.Эсвэл худал мэдээлэл юмуу.

0  |  0
ямар арчаагүй юм бэ (203.91.115.43) 2017 оны 12 сарын 30

0  |  0
Top