НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаан олголтыг хэрхэн авах вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 30

НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Мөн НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Хэрэглэгчийн овог, нэр
  • Регистрийн дугаар
  • Цахим шуудан /имэйл/-ийн хаяг
  • Утасны дугаар
  • Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарАлбан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй. Хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай.

 

Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн (2017 оны) сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн (2018 оны) эхний 8 өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Татварын алба нь (Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ) НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад (Татварын ерөнхий газар) хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад (Сангийн яам) хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.183.18) 2017 оны 12 сарын 31

NUAT -iin sugalaa gej niit ard irgediig hohirooson luivar yavaad bnaa Buh hun burtguulj chadahgui bhad sugalgaa nereer heseg hun bayajaad busad ni hohirood bgaa Buh hun ebarimtaa burtguulj chaddag bolson hoino l ene sugalgaa gej luivaraa hiij boloh eshul eruus buh hund nuat-yg ni tegsh butsaaj olgodog boloh heregtei

0  |  0
Иргэн(66.181.178.84) 2017 оны 12 сарын 31

Ер нь яс тооцох юм бол 2% ч хүрэхгүй байгаа. Жилийн хэрэглээгээ баримтаар бүртгэж байгаад жилийн эцэст ШӨХЭХГ-т өгнө үү. Хүмүүс энэ талаар огт хайхрахгүй байгааг далимдуулаад луйвар хийгээд байгаа шүү.

0  |  0
Иргэн(66.181.178.84) 2017 оны 12 сарын 31

20 хүртэл %-н хөнгөлөлт эдлэнэ гэж бичээд байх юм аа. Гэтэл 2% хүрэхгүй буцаан олголт өгдөг. Тэхээр хэнд ямар нөхцөлд 20%-г өгөөд байгаа юм вэ??? Үүнийг тодорхой болгооч ээ. Тэгэхгүй бол энд луйвар явагдаад байгаа юм биш үү??

0  |  0
зочин(59.153.112.155) 2017 оны 12 сарын 30

Сая төгрөгнөөс дээш дүнтэй баримт бүртгүүлэхэд алга болчихоод байх юм, энэ луйвраа зогсоо л доо

0  |  0
Top