Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оны ажлаа дүгнэлээ

2017 оны 12 сарын 30

Гадаадын иргэн, харьяатын газар өчигдөр буюу 2017 оны 12 сарын 28-нд өнгөрч буй 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. Тус хурлыг Тамгын газрын дарга М. Төрбат удирдаж, 2017 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг уламжлалт хэлбэрээс татгалзаж видео хэлбэрээр  танилцуулсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж хэлсэн үгэндээ “ Бид 2017 онд “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлж энэхүү зорилтын хүрээнд виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн үйлчилгээний хариуг иргэдэд мессежээр илгээх, зөвлөгөө  мэдээллийг цахимаар өгөх зэргээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд чанарын ахиц гаргаж чадсан. Мөн байгууллагынхаа гадаад харилцааг өргөжүүлэх, гадны ижил чиг үүрэг бүхий байгууллага, олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах тал дээр санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ. Албан хаагчдаа мэргэшүүлэх, чадавхижуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, онол, практик хосолсон гадаад, дотоодын сургалтад албан хаагчдаа хамрууллаа. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан ч орон нутгийн хөрөнгө оруулалтаар автомашины парк шинэчлэлт хийж, Ульхан боомтод албаны шинэ байрыг барьж, Хавирга, Шивээхүрэн, Гашуунсухайт, Алтанбулаг боомтуудын албан хаагчдын амьдрах болон албаны байрыг өөрсдийн нөөц бололцоогоор засварласнаас гадна хамтран ажилладаг гадны байгууллагын тусламж, дэмжлэгээр орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга хүлээн авсан. Энэ мэтчилэн дүгнээд хэлэхэд хийсэн, бүтээсэн арвин зүйлтэй, амжилт дүүрэн 2018  оноо угтаж байна” хэмээн тодотгов.

Мөн тэрээр ирэх онд хийгдэх томоохон ажлуудаасаа товч танилцууллаа. Тухайлбал, 2018 онд “Цахим иммигрэйшн” зорилтоо үргэлжлүүлж ажиллах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гадаадын иргэний оршин суух журам, албадан гарах хугацааг тогтоох журмыг Засгийн  газраар батлуулах болон бүтээн байгуулалтын ажил зэрэг томоохон ажлууд хүлээж буйг онцлов. Үүнээс гадна 2018 онд сургалтын модуль боловсруулан хэрэгжүүлэх, гадаад сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Мөн  албан хаагчдын ёсзүй, сахилга батыг хангах чиглэлд ч анхаарч ажиллана гэв.

Тайлангийн хурлын үеэр мэргэжлийн ур чадвар, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж, урамшуулсан ба ажил үйлсээрээ шалгарсан боомт, орон нутаг дахь газруудад нийт 5 Приус маркийн автомашин бэлэглэж, түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Ийнхүү өнгөрч буй оныхоо ажлаа дүгнэн хэлэлцсэн, ирэх жилийн зорилтоо тодорхойлсон тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.88) 2017 оны 12 сарын 30

Mordosgui huwtsas moomgui huuhen shig l haragdaj bnda !!!

0  |  0
Top