Үндэсний бахархалт шувуугаа мөнгөөр худалдсаар байх уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Манай улсын Засгийн газраас тодорхой тоо тогтоож идлэг шонхор гаргадаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд гаргахгүй байгаа гэдэг ч гарсан тухай мэдээллүүд цуварсаар.  Өмнө ч ийм зөрчлүүд  гарч байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Г.Ганболд гэгч зуны байшиндаа долоон идлэг шонхор шувуу барьж хорьсон байсныг хууль хяналтынхан иргэдийн мэдээллийн дагуу илрүүлжээ. Энэ мэтээр мэдээлэл хөвөрнө.

  Нэг идлэг шонхорыг 16000-18000 ам.доллараар үнэлдэг гэдэг. Эндээс улсын төсөвт чамлахааргүй мөнгө ордог. Шонхорын ангуучид Арабууд  байдаг бөгөөд шонхор барихын  тулд олон тооны тагтаа, шувууг өгөөш болгохоор зөвшөөрөлгүй  барьсан зөрчил илэрч байсан. Тэр бүү хэл Эмээлтэд 30 шахам шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан хэрэг илэрч байв.

Арабууд харагдсан, тааралдсан  идлэг шонхор бүрийг барихгүй. Дундговь зэрэг аймаг руу отог болон гардаг.  Хонь, мал зүсэлж байгаа мэт  идлэг шонхорын нас, эвэр хошууг нь хүртэл шинжиж, сонждог гэдэг юм билээ. Тэдгээр арабуудад үйлчилдэг монголчууд ч бий. Манай улс 2012 онд 150, 2013онд 15, 2014 онд 40, 2015онд 186, 2016 онд 271, 2017 онд 295 идлэг шонхор гаргасан тухай мэдээлэл бий. 2013 оноос арилжааны зорилгоор гаргаж эхэлсэн юм байна.

Идлэг шонхор шувуу хэдийг гаргаж байгаа, зөвшөөрөлтэй эсэхэд мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагууд нэлээд анхаарч ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд зөрчил төдийлэн гараагүй байна. Манай улсад 15000-16000 орчим тоо толгой бий гэдэг идлэг шонхорын өөр нэг дайсан нь  цахилгаан утасны мод ажээ. Эдгээр цахилгаан модон дээр сууж цахилгаанд цохиулж үхсэн шувуудын ихэнх нь идлэг шонхор юм. Тиймээс салбарын яамнаас нь хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан удаатай. Харин саяхнаас ХХААХҮЯ-наас шувууны үүр, суулт  бариулж эхэлсэн нь шонхор шувуунд учрах эрсдэлийг зохих хэмжээнд бууруулах шийдвэр гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна.

Хуулиар идлэг шонхор шувууг 11 дүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд барихыг хориглосон байдаг. Энэ хориглосон хугацаанд шонхор барьсан дээрээс нь үндэсний бахархалт шувууг шунахайн сэдлээр барих иохиолдол гардаг. Шонхор  устах аюулд ойртсон ховор шувуу. Амьтны аймгийн тухай хуулийн  27.1.2-т зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг ашигласан иргэнийг 20000-50000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр тус тус торгох” гэсэн өрөвдмөөр заалт байдаг.  10, 20 мянган ам.долларын үнэтэй шонхорыг зөвшөөрөлгүй барьсаны шийтгэл ердөө  л 50 мянган төгрөгийн торгууль. Энэ юу гэсэн үг вэ. Идлэг шонхор эрсдэлд ойрхон байна. Үндэсний бахархалт шувуугаа мөнгөөр худалдсаар байх уу?

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.122.242) 2018 оны 01 сарын 01

Bogd uuland mash tom gazar hashij avaad shonhor shuvuu urjuulne geed suuj baigaa arabuudiig boliulaachee, hen tedend tiim darhan erh ogov oo?? Oi gutmaar umnuudiig boliul

0  |  0
m.enhbold(222.109.216.243) 2017 оны 12 сарын 31

estoi .ene ugiig anhaarch boliulah heregtei unen ug . arabd buu garga darga naryg arabyn honinii hunsend niiluulie

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 31

odoo boltol ene asuudliig shiideegui l baigaa umuu, arabuud byyr ene shuvuunii mergejilten bolson shuvuunii tusgai emneleg ni mongoliin hynii emnelgees tansag emch nar german hymyys baih um baina lee, busad oron ch ene shuvuug yndesnii baharhal gej hairlaj hamgaalah um baina shdee

0  |  0
oil(66.181.181.196) 2017 оны 12 сарын 31

SALHIN TSAHILGAAN STANTSIIN SENSEND TSOHIULJ UHEJ BNA

0  |  0
asuult(202.9.41.158) 2017 оны 12 сарын 31

ХХААХҮЯ-наас шувууны үүр, суулт  бариулж эхэлсэн нь шонхор шувуунд учрах эрсдэлийг зохих хэмжээнд бууруулах шийдвэр гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна.?????? Baigali orchnii yam ni huch hurehee baisan yum bolob uu???????

0  |  0
Top