Хүрхрээ үндэсний дээд лигийн аваргууд шагналаа гардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим”, мөнгөн медальт “Улаанбаатар Сити”, хүрэл медалийн эзэд “Атлетик 220” багууд өнөөдөр мөнгөн шагналаа гардан авлаа.

Монголын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” 40 сая төгрөг, мөнгөн медальт “Улаанбаатар Сити” 30 сая төгрөг, хүрэл медальт “Атлетик 220” 20 сая төгрөгийг “Арвайн үндэс” ХХК-аас тус тус гардууллаа. Мөн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “шилдэг хаалгач”, “шилдэг хамгаалагч”, “шилдэг хагас хамгаалагч”, “шилдэг довтлогч”, “шилдэг талбайн шүүгч”, “шилдэг туслах шүүгч”-ийн шагналыг олгов.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top