Төрийн албаны зөвлөлийн анхны гишүүн Гавьяат хуульч болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Төрийн албаны зөвлөлийн анхны гишүүн, төрийн ахмад ажилтан, тэргүүн зэргийн тэргүүн түшмэл Намжилдоогийн Чадраабал  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртжээ. Тэрбээр төр захиргаа, хууль хяналтын  байгууллагад тасралтгүй 40 гаруй жил ажилласан байна. Хөдөлмөрийн гараагаа шүүхийн байгууллагаас эхэлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ. Улмаар 1995 онд Төрийн албаны зөвлөл анх байгуулахад Зөвлөлийн орон тооны анхны  гишүүнээр томилогдсон ажээ. 

  Төрийн албаны зөвлөлд ажиллаж байхдаа иргэндээ үйлчилдэг төрийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, стандартын удирдлагын бичиг баримтуудыг батлан гаргах, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, төрийн албаны ил тод нээлттэй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монголын төрөөс өндрөөр үнэлэн энэ шагналыг олгосон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.204) 2017 оны 12 сарын 31

Юу хийсэн гэж гавъяат авч нөгөөдүүл нь өгч байнаа. Төрийн албыг жинхэнэ буснуулж бужигнуулахад л их хувь хандив болсон байх. Төрд боловсон хүчний бодлого байхгүй болж соц-ын үе?ийн боловсон хүчин Баабарын хэлдэгээр үхэж урэгшдэж дууслаа. Одоо олигтойхон доод шатнаас нь шат дараалан ажиллуулж шалгарсан боловсон хүчин байхгүй боллоо.

0  |  0
Top