Гадаадын иргэн харъяатын газрынхан ажлаа дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Гадаадын иргэн, харьяатын газар өчигдөр буюу 2017 оны 12 сарын 28-нд өнгөрч буй 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. Тус хурлыг Тамгын газрын дарга М. Төрбат удирдаж, 2017 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг уламжлалт хэлбэрээс татгалзаж видео хэлбэрээр  танилцуулсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж  2017 онд “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлж энэхүү зорилтын хүрээнд виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн үйлчилгээний хариуг иргэдэд мессежээр илгээх, зөвлөгөө  мэдээллийг цахимаар өгөх зэргээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд чанарын ахиц гаргаж чадсан гэдгийг онцолжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top