2017 он:Нийгэм, гэмт хэрэг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 31

Эрдэнэтийн 49 хувийн маргаан

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед шийдсэн Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн  маргааныгг луйврын шинжтэй гэж үзэх хэсэг ч байлаа. Ямартаа шинэ УИХ-ын төрийн мэдэлд авахад зарим гишүүн  луйвар, хуйвалдааны шинжтэй  үйлдэл хэмээн илт буруутгаж байлаа. Монгол зэс компани шүүхэд хандаж Улсын дээд шүүхээс нааштай шийдвэр гарсан ч эцэслэн шийдэгдээгүй байна.  

С.Зоригийг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргав

Ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нарыг буруутгаж шүүхээс ял оноосон нь энэ оны дуулианы нэг яах аргагүй мөн байлаа. Хэргийг нууц зэрэгт хамааруулж шийдсэн. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хуль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хавтаст хэргүүдийн захиалагчтай холбоотой гэх 74 хуудас хэргээс бусдыг нууцын  зэрэглэлээс гаргуулж эхэллээ.

Оффшор

Монгол Улсын Ерөнхийлөгч  оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчдыг уриалсан 49 хоног зарлав.  АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан гэж мэдэгдэв. УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр, ойр төрлийн хүнийх нь нэр ч гарсан удаатай. АТГ-аас 2018 он гаргаад хатуу тэмцэнэ гэдгээ ч илэрхийллээ. Ерөнхийлөгчийн өршөөлийн хугацаанд Ч.Давааням гэгч оффшороос 4,3 сая ам.доллар оруулж ирлээ.   

 13 настай охин хүчирхийлэлд өртөж нас барав

Нийслэлийн  “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охиын бусдын хүчирийлэлд өртөж нас барсан хэрэн дуулиан тарилаа.  2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12.44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж, 19-20 насны  гурван этгээдийг холбогдуулан шалгаж эхэлсэн.  

Найман настай охин ор сураггүй алга боллоо

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар  ангийн сурагч охин  Д.Сэржмядаг  сураггүй алга болоод хоёр сар болж байна.   Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн хугацаанд эрэн хайх ажиллагааг цаг минут алгасалгүй хийсэн ч охиныг сургийг гаргаагүй. Д.Сэрмядаг охиныг эрэн хайх ажиллагаа Улаанбаатар хотын бүх дүүргүүд, 21 аймагт өрнөж байгаа  юм. Уг хэрэгт 140 гаруй хүнийг сэжиглэж байцаасан ч үр дүн гараагүй.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top