Нийт малын тоогоор Өвөрхангай аймаг тэргүүлжээ

Админ | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

Түрүү жилийн 12 дугаар сард өрнөсөн мал тооллогын урьдчилсан дүн гарч Өвөрхангай аймаг 5,743,530 толгой мал тоолуулсанаар, улсын хэмжээнд гурав дахь удаагаа тэргүүлээд байна. Тус аймаг 2017 оны жилийн эцсийн байдлаар 28.756 толгой тэмээ, 364.015 толгой адуу, 298.244 толгой үхэр, 2.663.296   толгой хонь, 2.389.219 толгой ямаа тоолуулжээ.
 

 Сумдаас Богд сум 454726 толгой малаар тэргүүлж, Баянгол сум 426123, Баян-Өндөр сум 412057, Бүрд сум 364392, Уянга сум 349956 толгой мал тоолууллан удаалсан байна. Малын төрлөөр авч үзвэл Богд сум 9,8 мянган толгой тэмээ, Хужирт сум 34 мянган толгой адуу, Уянга сум 60,6 мянган үхэр, Баянгол сум 230,1 мянган толгой хонь, Богд сум 315,1 мянган толгой ямаа тоолуулан аймагтаа тэргүүлээд байна. Улсын хэмжээнд малын тоогоор тэргүүлсэн сумдаас Өвөрхангай аймгийн Богд сум 454,7 мянган толгой малаар тавдугаарт жагсчээ. Өвөрхангай аймагт малтай өрх айл 18928 байгаагаас малчин өрх айл 16084 байна.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top