Өөрийн төрөл зүйл, эрэгчнүүдээсээ цор ганцаараа үлдсэн умардын цагаан хирс

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

Дээрх зурган дээр дэлхий дээр өөрийн төрөл зүйл, тоо толгойн эрэгчнүүдээсээ цор ганцаараа үлдсэн умардын цагаан хирсний Суданы байнгын хамгаалалтад бэлчих ганцаардсан төрх харагдаж байгаа юм. Ази тивийн улс орнуудад хирсний эврийг хүнд өвчнийг анагаах увдистай гэж үнэ хөөрөгдөн авдгаас болж, цагаан хирсний тоо толгой хулгайн анчдын гарт үрэгдэж дуусчээ. Одоо төрлөөсөө дэлхий дээр гурвуулханаа үлдсэн эрэгчин Судан болон эмэгчин Фату, Нажин гэх хоёр эмэгчин хирсийг 24 цагийн байнгын зэвсэглэсэн хамгаалалтад хамгаалж байгаа юм.

2011 он гэхэд энэ зүйл хирс Чехэд хоёр, Кенид дөрөв амьдарч байв. Гэвч 2011 оны тавдугаар сард Чехэд амьдарч байсан хоёрын нэг нь хулгайн анчдын гарт өртөж, нөгөө нь насны эрхэнд өвчилж үхжээ. Харин 2014 онд Кенийн нэг эрэгчин цагаан хирс амиа алджээ. Амьд үлдсэн гурван цагаан хирс Кени улсын “Пежета” гэдэг 700 га бүхий тусгай хамгаалалттай газарт амьдарч байна. Өнгөрсөн онд цорын ганц эр цагаан хирсийг анчдын олз болгохгүйн тулд Кени улсын Засгийн газраас хамар дээрх эврийг нь авч, 24 цагийн харуул хамгаалалтад авсан байна. “Эвэргүй хирс хулгайн анчдад хэрэггүй. Хирсийг алах ганц шалтгаан нь түүний эвэр л байдаг” хэмээн хамгаалагчид ярьжээ. Үлдсэн хирснүүдийг үржилд орж үр удмаа үлдээх магадлал тун бага гэж эмч нар үзэж байгаа гэнэ.

www.zindaa.mn

Ариунаа Онгио

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2025 оны 03 сарын 13

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

1  |  0
Close menu