Б.Болдбаатар: Өөрөө унаж хэрэглэх зорилгоор гайгүй чанартай машин авчихъя гэсэн хүмүүс голчлон ханддаг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

 Япон улс нь өөрийн оронд үйлдвэрлэсэн авто машинуудыг онлайнаар дуудлага худалдаанд оруулж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх болсоор удаж байгаа билээ. Энэхүү дуудлага худалдаанд онлайнд холбогдсон хэн бүхэн оролцоход нээлттэй бөгөөд харин хэрхэн, яаж оролцох талаар манайхан төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл “Цахим арилжаа” ХХК-ийн www.CARA.mn (CAR Auction) вебсайт нь Японы автомашины дуудлага худалдааны “TGM” компанийн албан ёсны зөвшөөрөлтэй ажилладаг Монгол дахь салбар юм. Тус салбар нь японы 120 гаруй мужийн онлайн дуудлага худалдаа явуулдаг албан ёсны эрх бүхий газраас өөрийн сонирхож буй автомашины талаарх мэдээллийг эх хэлээрээ хүлээн авч, дуудлага худалдаанд оролцох боломжийг монголчууддаа олгож буйгаараа онцлог юм. Ингээд Японы хөрөнгө оруулалттай, Япон-Монголын хамтарсан “Цахим арилжаа” ХХК-ийн захирал Б.Болдбаатартай үйл ажиллагааных нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Танай компани япон автомашины дуудлага худалдааг хэдийнээс эхлэн эрхэлж байна вэ?

Бид энэ төрлийн үйл ажиллагааг эрхлээд таван жил болж байна. Ерөнхийдөө энэ чиглэлээр хангалттай туршлага хуримтлуулан, үйл ажиллагаагаа хэрэглэгчид рүү чиглүүлэн улам боловсронгуй болгосоор байгаа. Албан ёсоор бүх мэдээллээ японы машины мэдээллийн сервертэй шууд холбогдон, Cara.mn веб сайтад автоматаар татан авч байршуулдаг.

Японд ер нь автомашины арилжаа, худалдаа ямархуу зарчмаар явагддаг юм бол?

Японд автомашины арилжаа наймаа дуудлага худалдаагаар л явагддаг. Буруу талдаа жолооны хүрдтэй машин унадаг Африк, Зүүн-өмнөд Азийн орнууд, мөн Австрали, Шинэ Зеланд гээд 20 гаруй улс оронд, япон автомашины эрэлт хэрэгцээ ихтэй. Харин манайд бол буруу, зөв хамаагүй явж байгаа. Японд дуудлага худалдаанд орох гэж байгаа машинуудынхаа талаарх бүрэн мэдээллийг 3-4 хоногийн өмнө байршуулан тавьчихдаг. Эдгээр нь манай сайт дээр байгаа гэсэн үг. Долоо хоногт нийтдээ 30 000-50 000 машин тавигдана. Энэ үед дуудлага худалдаанаас машин авахаар сонирхож буй хүмүүс хүссэн машинаа сонгоцгооно.

Машин сонгохдоо юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?

Энд үнэлгээ, үйлдвэрлэсэн он, гүйлт гээд хэд хэдэн үзүүлэлт байгаа. Эдгээрээс япончууд үнэлгээнд их ач холбогдол өгдөг. Манайхаар бол, уг машиныг оношлогоонд оруулаад тухайн үеийнх нь чанар байдлын талаар япон инженерүүд үнэлсэн гэсэн үг.

Жишээ нь, үнэлгээ иймэрхүү маягаар өгөгдөж байна:

S – шинэ машин,

6 – шинэвтэр,

4,5 – маш сайн... гэх мэт.


Машиныг эзэн нь яаж эдэлж хэрэглэж байснаас хамаараад тухайн машинд инженерүүд дүн тавьж байна гэсэн үг. Ер нь 3,5-аас дээш үнэлгээтэй машин бол дажгүй сайнд тооцогдоно. Тэгээд 3,5-аас доошлоод ирэхээр ерөнхийдөө тааруухан, бүр гурван одтой бол гэмтэлтэй гэсэн үг юм. Сэв ихтэй эсвэл гүйлт өндөртэй, өөрөөр хэлбэл, 140 000 км-ээс их гүйлттэй бол 3,5 үнэлгээ аваад байгаа. Харин 140 000-аас доош гүйлттэй, сэв гайгүй бол 4 үнэлгээ авах жишээний. 4,5 бол 100 000-аас доош гүйлттэй машин гэсэн үг.

Манайд гаалиар орж ирж буймашинуудад ямар нэгэн шалгуур шаардлага байдаг уу?

Манайх бол тэр бүр өндөр шаардлага тавиад байдаггүй. Харин Орос, Шинэ Зеланд, Мьянмар гэхэд шалгуур өндөртэй. Шинэ Зеланд бол хамгийн тааруудаа, 4 үнэлгээтэй, 100 000-аас доош гүйлттэй машиныг хилээр оруулдаг. Тэгээд оруулж ирсэн байгууллага нь нэг жилийн турш тухайн машинтай холбоотой бүхий л үйлчилгээ, баталгааг хангаж өгөх үүрэгтэй байдаг. Тиймээс холбогдох бүхий л бичиг баримтуудыг япончуудаас нэг бүрчлэн шаардаж авдаг онцлогтой. Гэтэл манай наймаачид эсрэгээрээ, хямд үнэтэйг бодоод гэмтэлтэй машин авч засаж янзлаад борлуулах явдал тохиолддог. Наад зах нь, аюулгүйн дэр нь нэг задарчихсан бол ахин задрахгүй, амь насанд аюултай гэсэн үг.

Дэр задарсан үгүйг мэдэх арга байна уу?

Угаасаа дуудлага худалдааны / auction/-ын бичиг, манайхаар бол оношлогооны бичиг гэж бий. Түүн дээр бүгдийг бичсэн байдаг. Тухайн машиныг үйлдвэрлэснээс хойш ямар урсгал засвар, үйлчилгээ хийсэн, осолд орсон эсэх гээд бүх түүхийг бичсэн байдаг. Зураг дээр дэлгэрэнгүй танилцуулсан байгаа.

Танайд ерөнхийдөө ямархуу хэрэглэгчид голчлон ханддаг вэ?

Өөрөө унаж хэрэглэх зорилгоор гайгүй чанартай машин авчихъя гэсэн хүмүүс голчлон ханддаг. Зах дээрээс чанартай машин худалдаж авъя гэхээр тэр бүрийг нарийн сайн мэдэх аргагүй байдаг учраас. Бас Монголд зарагддаггүй, тусгай тоноглолтой машинууд авах хүсэлтэй хүмүүс ханддаг. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан, хоолны газруудын тусгай хөргөлттэй машинууд, том оврын ачааны тэргүүд, хог, муу ус, шатахуун, сүү тээвэрлэдэг машинуудыг дуудлага худалдаанаас олж авдаг. Мөн трактор, мотоциклүүд ч байгаа. Бас Барууны үйлдвэрийн машинууд ч авах боломжтой.

Өнгө, загварын сонголт арвин биз?

Өнөөдөр хайж байгаа машин нь байхгүй байлаа гэхэд, маргааш ороод ирдэг. Япончууд машинаа зөвхөн дилерээр дамжуулж зардаг. Олон машин орж ирдэг хэдий ч бараг дэлхий даяар онлайн худалдаа явагдаж байгаа болохоор нэг машин ердөө 30-40 секундын дотор зарагддаг.


Дуудлага худалдааны үнэ өсөх зарчим ямархуу байдаг бол?

Дуудлага худалдаанд орж байгаа оролцогч машины үнийг 3,000- 5,000 иен буюу 80,000-110,000 төгрөгөөр өсгөдөг. Жишээ нь, манай захиалагч 20 сая төгрөгт багтаагаад энэ машиныг авчихмаар байна гээд дуудлага худалдаанд оролцоод дарж байтал миний үнэ хамгийн өндөр бол гэрэл асч мэдэгддэг, харин алдчихвал буцаад унтарчихдаг. Хэрэв захиалагчийн хэлсэн үнийн хязгаараас даваад явчихвал би дуудлага худалдааг орхино. Манай сайт дээр бүх үнийг тооцоолон бодох хэрэгслүүд байгаа. Түүнийг ашиглаад уг машин Монголд хэд орчим төгрөгт багтаад ирэхийг хялбархан гаргаж болно.

Захиалагч дуудлага худалдааны үед өөрөө биечлэн оролцож болох уу?

Хэрэв захиалагч завтай бол яг дуудлага худалдаа явагдаж байх мөчид бидний дэргэд байвал үнийн хязгаар давсан тохиолдолд ялимгүй өсгөөд ч юм уу, хүссэн машинаа авчих боломжтой. Түүнээс биш, үнийн хязгаар давсан тохиолдолд бид нэг мянган иен ч нэмэх эрхгүй гэсэн үг. Мөн энэхүү дуудлага худалдаа маань онлайнаар нээлттэй явагддаг учраас бид дундаас нь нэг иен ч илүү авах боломжгүй. Иймд хэрэв захиалсан үнээс нь доогуур авч чадвал зөрүү үлдэгдлээ эзэн нь буцаагаад авна гэсэн үг юм.


Дуудлага худалдааны үнэд ямар хүчин зүйл голлон нөлөөлдөг вэ?

Үнэлгээ их үүрэгтэй. Түүнээс хамаарч үнэ янз бүр тогтдог. Адилхан 4 гэсэн үнэлгээтэй хэрнээ үнэ нь өөр өөр байвал гүйлт хамаарч байна гэсэн үг. Иймд гүйлт өндөртэй хямд машин аваад, гүйлтийг нь ухраан үнэтэй зарж байна гэх яриа манай наймаачидтай холбоотойгоор мэр сэр гардаг. Дуудлага худалдаа ямархуу давтамжтай явагддаг вэ? Ням гаригаас бусад бүх өдөр болдог. Япон Улс даяар 120 газар Даваагаас Бямба гаргийн хооронд болдог дуудлага худалдаанд 50’000- 120’000 авто машин оролцдог бөгөөд Лхагва, Пүрэв, Баасан гаригт харьцангүй их машин дуудлага худалдаанд ордог.

Дуудлага худалдаанаас машин авахын давуу тал мэдээж их л байх даа?

Мэдээж, олон давуу талтай. Үүнд: Хувь хүн, байгууллага дамжихгүйгээр Япон улсад болж байгаа авто машины дуудлага худалдаанд онлайн хэлбэрээр шууд оролцох тул ижил төрлийн машиныг зах зээлийн ханшийн дунджаас 5-20 хувийн хямд үнээр худалдаж авах боломжтой. Дуудлага худалдаанд оролцож байгаа бүхий л машины талаарх мэдээлэл түүхийг үнэн зөв, шударгаар зарладаг тул засварлаж, будаг, замаск хийсэн эсвэл гүйлтийг нь ухраасан машиныг худалдан авах эрсдэлгүй, цаг хугацаа хэмнэнэ, хүссэн машинаа хурдан олно. Япон улсын дуудлага худалдаанд орох бүх машины жагсаалтыг автоматаар оруулдаг тул хүссэн машинаа түргэн, шуурхай олох боломжтой. Мөн шинэ, хуучин бүх төрлийн автомашинаас сонголт хийн, CARA.mn вэбсайт дээр авахыг хүссэн машины жагсаалтаа үүсгэх боломжтой.

Үйлчилгээний баталгааны талаар сонирхуулбал?

Албан ёсны гэрээгээр баталгаатай газар дэнчингийн мөнгөө байршуулж дуудлага худалдаанд оролцоно. Дэнчингийн мөнгөний хэмжээ 1,2- 1,4 сая төгрөг. Захиалагч сонирхсон машиныхаа кодыг, худалдан авах үнийн мэдээллийн хамт манайх руу илгээн, ингэснээр хожим үүсч болзошгүй маргаанаас сэрэмжилдэг сайн талтай. Хоорондын бүх харилцаагаа гэрээгээр зохицуулдаг. Ер нь ямархуу машин авч байгаагаа захиалагч бүрэн мэдэх боломжтой учраас сэтгэлд сэвгүй гэж болохоор.

Хямд машин авъя гэсэн хүмүүс танайд бас хандана биз?

Шинэ, чанартай машин авъя гэхээс гадна, мөн өөрсдийн төсөв мөнгөндөө тааруулаад он залуу атлаа гэмтэлтэй, үнэлгээ багатай машин аваад өөрсдөө засуулна гэсэн хүмүүс ч хааяа гардаг. Энэ нь худалдан авч байгаа хүн маань өөрийн хүсэл сонирхлоор авч байна гэсэн үг л дээ. Дуудлага худалдааны нэг онцлог нь сонголтын өргөн боломжтой, худалдан авагч зөвхөн өөрийн сонголтоор оролцдог. Харин зах дээр бол зөвхөн наймаачны сонголтоор л явдаг гэхэд хилсдэхгүй. Өдөр бүр шинээр машинууд орж ирээд байдаг учраас хүссэн өнгө, загварын машин өнөөдөр алга байлаа гэхэд маргааш ороод ирэх жишээний.

Дуудлага худалдаанд ороод машинаа хүссэн үнийн хязгаартаа багтаагаад дараад авчихлаа гэж бодъё. Дараа нь төлбөрийн тооцоо яаж хийгдэх билээ?

Машинаа яг авсан өдрөөс хойш 30- 40 хоногийн дотор багтаж ирнэ. Төлбөрийн хувьд, эхлээд 30 хувийг төлөөд, үлдсэнийг ирсэн хойно нь өгч болно. Эсвэл Япон дахь зардлыг өгөөд, ирсэн хойно гааль, тээврээ төлөөд авч болно. Манай зүгээс сонголтуудыг чөлөөтэй өгдөг. Зарим хүмүүс лизингээр авах хүсэлтэй байвал урьдчилгаа 30 хувийг аваад, бид өөрсдийн мөнгөөр оруулж ирээд, банкинд машиныг нь тавиад лизингээр авч болно. Лизинг бүх банкаар хийнэ. Одоо бол банкны лизинг чөлөөтэй, заавал би очоод л биечлэн уулзаж банктай гэрээ байгуулах шаардлагагүй. Банкинд нэг бүртгүүлсэн байхад ахиж бүртгүүлэх шаардлагагүй байдаг.

Машинаа хүлээн авахдаа юуг голлон анхаарах вэ?

Гол нь, үнэлгээний бичиг дээр арлын дугаар гэж байдаг. Гааль дээр буусны дараа тулгаад, шалгаж авна. Хаанаа ямар сэвтэй гэдэг нь бүгд бичигдсэн байгаа. Хэрэв үнэлгээний бичиг дээрхээс өөр газар сэвтсэн байвал манайх хариуцна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн явцад ямар нэгэн гэмтэл, сэв үүсвэл манайх хариуцна гээд гэрээгээр баталгаажуулдаг. Манайх бүх газарт даатгуулчихсан байдаг учраас бидэнд санаа зовох зүйл төдийлөн гардаггүй. Япончууд тээвэрлэлтийн бэхэлгээ хийдэг. Хамтран ажиллаж буй өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд энэ талаар ямар ч асуудал гарч байгаагүй. Японоос усан тээврээр ачигдаад Хятадын Тяньжингийн боомт хүрч, тэндээс галт тэргээр ирдэг. Манайх “Материал импекс”-тэй гэрээтэй бөгөөд тэнд машинуудаа хүлээн авдаг.

Автомашин сонирхогчдод хэрэгтэй мэдээлэл өгсөнд их баярлалаа. Цаашдын ажил үйлс нь улам өнгөлөг, өгөөжтэй байх болтугай.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BEATRICE (156.0.213.5) 2020 оны 08 сарын 09

Сайн байна уу Зээлийн Кластерийн Банк нь таны бүх зээлийн зээлийг (машин зээл, ажлын зээл, хувийн зээл, эргэлтийн зээл) болон үл хөдлөх хөрөнгийг зээлж аваад авах боломжтой болно. И-мэйл: financiranju382@gmail.com

0  |  1
jui(41.85.161.170) 2023 оны 10 сарын 20

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  1
Mooogi(174.229.6.249) 2018 оны 01 сарын 09

Monhoonoo monhor

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
nomch(66.181.191.186) 2018 оны 01 сарын 03

moroodol biyldeg yumss

0  |  0
Amar(66.181.160.49) 2018 оны 01 сарын 03

Utasnii dugaaraa ogooch

0  |  0
ууганцэцэг(203.91.118.180) 2021 оны 10 сарын 23

сайхан мэдээлэл байна. Иргэд уншаад ченжеер дамжуулахгүй машин авах боломжтой юм байна.

1  |  0
irgen(62.167.114.16) 2021 оны 10 сарын 23

shalguur ondor baih estoi, odoo zuun taldaa jolootoi mashiniig zogsooh heregtei, yamarch uls baruun zuun dyrmiinhee daguu yyniig yaag morddog shdee

0  |  1
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 03

shalguur ondor baih estoi, odoo zuun taldaa jolootoi mashiniig zogsooh heregtei, yamarch uls baruun zuun dyrmiinhee daguu yyniig yaag morddog shdee

0  |  0
zzzzz(66.181.186.79) 2018 оны 01 сарын 03

MASHINYKHAA RULIIG ZUW TALD NI BOLGUULJI BOLOKH UU?

0  |  0
123(202.9.43.193) 2021 оны 10 сарын 23

ursulduun dund vne hyamdarch hereglegch bidend l ashigtai. iim olon gazar baih tusam mashinii vne buuran shvv dee

1  |  0
Шулаачид(66.181.161.50) 2020 оны 05 сарын 20

Car.mn ийг зүгээр судалж үзлээ. Би машин авах санаатай байгаа юм лдаа. Да хүрээгээр баахан явж үзлээ. Эднийх Да-Хүрээ захаас авсанаас үнэтэй тусаж бн лээ. Ядаж 1 сая төгрөгөөр хямд байж болноодоо. Авлаа гэд сар хүлээнэ. Гааль тээвэрлэлт гэд хүлээлт, нервтэж нэрэвтэж байгаад энд бэлэнээр зардаг машины үнтэй ижилхэн зардалтай эсвэл илүү үнэ төлөх шаардлага юу бдгийн.

1  |  0
Зочин(217.172.229.74) 2023 оны 12 сарын 23

Naadahaa zogsoo manaid zovhon zuv zolootoi mashin orz ireh jostoi

2  |  0
Top