Ц.Энхжин: Миний амьдралын утга учир бол Монгол улс, Монгол үндэстэн

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ДАРГА АСАН, ТӨРИЙН ШАГНАЛТ ЗУРААЧ Ц.ЭНХЖИН

- Судлаад үзэхээр Монголын түүх шиг аугаа зүйл, монгол үндэстэн шиг хүн төрөлхтөнд асар чухал үүрэг гүйцэтгэсэн, өнөөдрийн дэлхий дахины үндсийг тавьсан улс орон байхгүй-

Монголын нэрт сэхээтнүүдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, УГЗ , Төрийн шагналт зураач Н.Цүлтэмийн ихэр хүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарыг “Зиндаа” сэтгүүл “Галерей” буландаа урин заллаа. Нэрт зураачийн ихэр хөвгүүд өдгөө Монголын тэргүүлэх сэхээтнүүдийг манлайлан яваа эрхэм хүмүүс болжээ. Тэд бол Төрийн шагналт зураач Ц.Энхжин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин нар билээ. Бага наснаасаа уран зураг сонирхон, сурагч байхдаа олон улсын шагнал хүртэж явсан Ц.Энхжин, Ц.Мөнхжин нар эрдэмд шамдан суралцсаар 10 дугаар ангиа хоёулаа “Алтан медаль”-тай онц төгсөж байсан түүхтэй. Ихэр хөвгүүдийн нэг нь Герман улсыг зорьж, нөгөө нь Орос улсын Москва хотноо суралцсан байна. Монгол заншлаар ихэр хүүхдүүдийн эхэлж төрсөн нь дүү болж ахдаа хаалга нээж өгдөг уламжлалын дагуу Ц.Энхжин ах нь, Ц.Мөнхжин дүү нь ажээ. “Зиндаа” сэтгүүл ах дүү хоёртой ярилцлага хийж, сэтгүүлийнхээ 2, 3 дугаар сарын дугаарт нийтлэхээр бэлтгэлээ. Энэ дугаарт Монголын Урчуудын Эвлэлийн дарга асан, Төрийн шагналт зураач Ц.Энхжингийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.


Та сайхан өвөлжиж байна уу? Н.Цүлтэм зураачийн гэр бүлд ирээдүйн алдартай зураачид болох ихэр хөвгүүд нь хэрхэн мэндэлж байв гэдгээс ярилцлагаа эхэлье.

Энэ тухай ярихын тулд миний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн эрхэм хүнийг дурсах хэрэгтэй болов уу. Мөнхжин бид хоёр өвөл их хүйтэн үед төрсөн гэдэг. Ээж маань өвдөөд эмнэлэгт очиж чадалгүй гэртээ төрөх болж л дээ. Манайх гэрт амьдардаг байлаа. Аав сандраад эмч хайхад урд хашаанд нэгэн цэргийн бага эмч хүн байсныг олж мэдээд дагуулаад ирсэн гэдэг. Яравгар дуу муутай хүн чихэр идээд л суугаад байсан гэж ээж ярьдаг юм. Мөнхжин түрүүлж төрсөн. Тэгээд л ихэр гэдгийг нь мэдэж. Цагийн дараа би төрсөн гэдэг. Нэг өлгий бэлдсэн байсандаа Мөнхжинг өлгийдөөд авчихсан. Намайг цагийн дараа төрөхөд нэхий дээлэнд боож авсан байдаг. Би гадуураа бүрхүүлтэй бүтчихсэн төрж л дээ. Мягмар ах цэргийн хошууч хүн байсан. Гэрийн хатавчинд дөрвөлжин лаазанд мөстэй ус байж. Мөстэй усанд дүрээд бөгсөн дээр алгадаад, дахиад мөстэй усанд дүрээд хэд хэдэн удаа алгадаж л дээ. Тэгээд л би чарласан байна. Тэр хүн миний амийг аварсан юм. Бага эмч, мэргэжилдээ тийм үнэнч бөгөөд мундаг байсан учир амийг минь аварч чадсан. Бид хоёр багадаа Мягмар ахынд их очдог байлаа. Аливаа хүн өөрийн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэлээсээ ханддаг бол ингэж л хүнд тус хүргэдэг. Миний амьдралд эргэлтийн чанартай өөрчлөлт хийсэн хоёр хүн байдгийн нэг нь энэ Мягмар ах маань юм.

Зураач аавын хүүхдүүд багаасаа л зураг зурсан уу?

Бүр багаасаа л зураг зурдаг байлаа. Сурагч байхдаа олон улсын хүүхдийн тэмцээнд оролцож шагнал хүртэж байсан. 1961 онд Мөнхжин бид хоёр 23 дугаар сургуульд ороод, 9-р ангид байхад сургууль маань орос сургууль болж, монгол сурагчдыг 24 дүгээр сургуульд шилжүүлсэн юм. Бид хоёр сургуулиа хоёулаа алтан медальтай төгсөж, Мөнхжин Москвад, би Германд сургуульд явсан даа. Аав маань биднийг хүссэнээр нь л байлгадаг байсан. Гэхдээ чиглүүлж өгнө. Би ч хүүхдүүддээ тэгж ханддаг. Өөрийнх нь хүслээр. Яагаад гэвэл хүн бүр өөрийн хувь заяатай, зурсан зурагтай.

БИ ОРГИЛУУН СЭТГЭЛТЭЙ, ӨӨДРӨГ ҮЗЭЛТЭЙ ХҮН

Та Германд уран зургийн сургуульд суралцахаар явсан уу?

Шууд уран зургийн сургуульд суръя гэхэд дээд сургуульд орох мэргэжлийн бэлтгэлгүй байлаа. Би “Малчин болж хөдөө гарч мал маллая” гэсэн чинь аав “Хэрэггүй ээ“ гээд, гадаад руу сургуульд яв гэж зөвлөсөн. Германы Реклам чимэглэлийн тусгай мэргэжлийн дунд сургуулийн хуваарь ирсэн юм. Энэ үед аав “Герман яв. Нэгдүгээрт хэл нь дэлхийн том хэл. Хоёрт хүн ер нь яаж амьдардгийг үз” гэсэн. Тэгээд л би Германд одоогийнхоор бол коллежид суралцахаар явсан юм. Тэр үед би Оросын тагнуулч Рихард Зоргегийн тухай ном уншчихсан. Берлиний Унтер ден Линден гэдэг гудамжаар нь алхаж үзэх юмсан гэж боддог байлаа. Эхлээд герман хэлний бэлтгэлд суусан. Нэг ч үг мэдэхгүй.  

Германд дөнгөж очсоны дараа хүмүүстэй яаж ойлголцож байв?

Анх би Берлинд очоод хоолны газар ороод салфеткан дээр тавагтай хоол зурж харуулаад хоолоо авч идэж байлаа. Тэгээд нэг жил суралцаад хэлний бэлтгэлээ тусгай шагналтай төгссөн. Манай сургууль надад герман хэлний товч толь гаргах захиалга өгч байлаа. Толийн англи, франц, испани, араб, португали, вьетнам орчуулга дээр нь нэмж монголоор бичих ажлыг надад хариуцуулсан. Би уг толийн монгол тайлбарыг бичиж өгөөд 500 маркийн шагнал авч байлаа. 1971 оноос хойш Лайпцигийн хэлний сургуулийг төгссөн монгол оюутнууд энэ толийг ашигласан байх шүү.

Та Реклам чимэглэлийн сургуульдаа суралцаж төгссөн үү?

Берлинд нэг жил сураад дараа жилээс нь Дрездений урлагийн дээд сургуульд шилжсэн. Эхний үед дандаа 5, 4 авна. Энэ чинь германы хамгийн муу дүн шүү дээ. Нэг жилийн дараа гэхэд аль алинаар нь бусдыгаа гүйцсэн. Уран зурагт дуртай учраас дэлгүүрээс байнга л ном авч уншина. Нэг удаа хичээл тараад номын дэлгүүрт ном үзэж байгаад дэлхийн хар зургийн нүцгэн хүн дүрслэлийн тухай олон орны зураачдын бүтээлийг хэвлэсэн ном олж авсан юм. Үзэж байсан чинь дотор нь Дрездений дүрслэх урлагийн дээд сургуулийн анатомийн тэнхимийн зураг байсан. Багш нь Баммес гэж цагаан халадтай хүн зогсож байлаа. Тэр номыг Баммес гэж хүн өөрөө бичсэн байсан. “Би энд л сурах ёстой юм байна» гэж бодогдсон. Тэгээд л би Германы боловсролын яамаар орж хөөцөлдөж эхэлсэн дээ. Гэтэл Монголын боловсролын яам, элчингээсээ бичиг авчир гэлээ. Элчингийн оюутан хариуцсан атташе Цолмон гэдэг хүнтэй уулзтал надад маш дипломат үг хэлсэн. “Чи өөрөө хөөцөлдөж байгаад орчихвол би чамд саад болохгүй. Харин би чиний төлөө хөөцөлдөхгүй” гэсэн. Зуны амралтаар Монголд ирээд хөөцөлдөхөд Дээд боловсролын хорооноос дунд сургуулиа алтан медальтай төгссөн гээд надад бичиг хийгээд өгсөн. Би Берлиний дунд сургуульд зурж байсан бүх зургаа Дрездений сургууль руу илгээчихсэн байсан чинь үзээд намайг аль хэдийн сургуульдаа элсүүлчихсэн байлаа. Цолмон дипломат миний хувьд маш том дэмжлэг болсон юм. Дэмждэггүй юмаа гэхэд садаа болохгүй байна гэдэг чинь залуу хүний амьдралд ямар их эргэлт авчирч байна вэ. Би Цолмон дипломатчид үнэхээр их баярлаж явдаг. Миний амьдралд эргэлт авчирсан хоёр хүн бол нэг нь Мягмар ах, нөгөө нь Цолмон дипломатч юм.

Урлагийн сургуульд хэдэн жил сурав?

Дрездений урлагийн дээд сургуульд таван жил сураад 1978 онд тусгай шагналтай төгсөж байлаа. Баммес багш манайд анатоми ордог. Би хичээлдээ хамгийн эрт ирдэг оюутан байсан юм. Багш надад их сайн. Чи мэргэжлийн зураач боллоо. Надтай нэмж хичээллээд анатомийн багшийн зэрэг ав гэсэн. Гэтэл би эх орноо хөгжүүлнэ гээд хэдэн номоо үүрээд л хүрээд ирсэн. Ийм оргилуун сэтгэл, эх оронч үзэлтэйгээр ирж байлаа. Энэ бол миний сонгосон зам. Алдсан юмгүй гэж боддог. Би Германы ард түмэнд их баярлаж явдаг юм. Тэнд байснаараа дэлхийн соёл урлаг, эдийн засаг, соёл иргэншилтэй танилцах боломж надад олдсон. Ардчилсан Германд оюутан байхдаа дэлхий дахины бүх мэдээллийг авах боломжтой байлаа. Нийгэмд болж байсан үйл явдал, тухайн цагийн нөхцөл байдал нь намайг хүн болоход минь маш чухал түлхэц үзүүлсэн.

Сургуулиа төгсөж ирээд хаана ажилласан бэ?

Монголдоо ирээд ажил олддоггүй. УЭХ-ны гишүүн биш, анх сургуульд явахдаа Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр явсан гээд. Тэгээд Монголын Урчуудын Эвлэлд эх загвар зохиох зураачаар анх ажилд орж байлаа. Би оргилуун сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй хүн. Өдөр болгон хийх ёстой юмаа заавал хийдэг. Нямбай зантай. Тэр зан маань л намайг аварч байна. Эмх цэгцтэй байна гэдэг чинь амжилтанд хүрэхийн суурь шүү.

Та уран бүтээлээ хийхийн зэрэгцээ олон жил Монголын Урчуудын Эвлэлийн даргаар ажилласан. Тэр үедээ ямар томоохон ажлыг хийж амжуулсан бэ?

Би Урчуудын эвлэлийн хороо ТББ- ын удирдлагад 15 жил ажилласан. 12 жил дарга нь, гурван жил орлогч дарга. Энэ хугацаанд би Урчуудын эвлэлийн нэр дээр Улаанбаатарт зургаан обьект ашиглалтад оруулсан юм. Дөрвөн урлан, үзэсгэлэнгийн танхим, Пассаж төв. Энэ ашиглалтад орсноор уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргах, уран бүтээлээ хийхдээ маш бага түрээстэйгээр урланд ажиллах боломж бүрдсэн. Урчуудын эвлэлийн хороо өөрийн өмч хөрөнгөтэй, дээр нь түрээсээсээ санхүүждэг болсноор хямралд өртөлгүй шилжилтийн үеийг даван туулж чадсан даа. 2013 онд би ажлаа хүлээлгэж өгөхөд хамгийн эдийн засгийн боломжтой, бие даасан ТББ болсон байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр эрчээрээ явж чадахгүй байна.

МАНАЙ ЗУРААЧ УРЧУУД ДЭЛХИЙН ТОМ ГАЛЕРЕЙ, МУЗЕЙНҮҮДЭД ҮНЭГҮЙ ОРЖ ҮЗДЭГ БАЙЛАА

Тухайлбал, ямар боломжуудыг бий болгосон бэ?

Энэ үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгосноор зураач урчуудын уран бүтээлийг дэмжих, гадаад дотоодод үзэсгэлэн зохион байгуулах, үзэсгэлэнгээ гаргаж байгаа хүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадад томилолтоор явуулах, гачигдал тохиолдоход нь тусламж үзүүлэх иж бүрдэл систем бий болгож чадсан. Гадаад харилцаагаа сайн хөгжүүлсэн. Дэлхийн тивүүдээс Африкт бага, бусад дөрвөн тивд олон үзэсгэлэн зохион байгуулсан. Миний дарга байх хугацаанд гадаад дотоодод зохион байгуулсан үзэсгэлэн нийтдээ 400 орчим болсон байдаг. Европ, Америк, Азийн орнуудад олон жил дараалан үзэсгэлэн зохион байгуулж ирсэн. Дэлхийн олон үзэсгэлэн, олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцож, манай зураач урчууд шагнал авдаг, Монголын дүрслэх урлагийг дэлхий дахинд сурталчилж таниулдаг ийм хэмжээнд хүрсэн шүү дээ. ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын дүрслэх урлагийн байгууллагын гишүүн болж, манай зураач урчууд дэлхийн том галерей, музейнүүдэд үнэгүй орж үздэг байлаа. Тэр үнэмлэхийг нь би гаргаж өгдөг эрхтэй. Ийм болсон байсан. Одоо тэгтэл аль нь ч байхгүй. Бид чинь Монголдоо дуудлага худалдаа зохион байгуулдаг, гадаадад манай зураач урчууд үе үеэрээ байнга үзэсгэлэнд оролцдог, сүүлийн үедээ бол каллиграфиар ч оролцдог болсон. Тэгээд бусад улс орныхтой огт адилгүй мөртлөө дүрслэх урлаг нь өндөр хэмжээнд хөгжсөн ийм хэмжээнд хүрэх зорилготой ажиллаж байлаа.

МОНГОЛЧУУД ЭХ ХЭЛНИЙХЭЭ МЭДРЭМЖИЙГ АЛДАЖ БАЙНА

Таны яриад байгаа урлангууд одоогийн энэ нэгдсэн урлан мөн биз дээ?

Тийм ээ. А, Б, В, Г корпустай урлангууд. Би хамгийн сүүлд 13 давхар байшинг ашиглалтад оруулсан юм. Эдгээр урлангуудад 200 орчим зураач урчууд уран бүтээлээ хийж байна. Та Монголын тэргүүлэх сэхээтний нэг. Нийгмийн олон асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг. Таны бодлоор, өнөөгийн монгол хүний хувьд хамгийн их анхаарах ёстой зүйл юу байна вэ?

Монгол хэл маань устах мөхөх зам руу яваад байна гэж санаа зовох боллоо. Эх хэл гэдэг бол үндэсний аюулгүй байдлын асар том тулгуур баганын нэг. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол монгол хүн монгол хэлнийхээ мэдрэмжийг алдаж буй явдал. Гадаад хэлийг сурч байгаа хүн тэр хэлээрээ сэтгэж, тэр хэлийг мэдрэх мэдрэмжтэй болсон үедээ л тухайн хэлийг сурч байна гэж хэлж болох байх. Гэтэл монгол хүн монгол хэлээрээ ярьж байгаа мөртлөө буруу яриад байгаагаа мэдэхгүй тийм байдал ажиглагдах болж Тухайлбал, Их хурлын хуралдаан дээр “төсөвт мөнгө суулгана” гэж яриад байдаг. Төсөвт мөнгө суулгадаггүй юм аа, төсөвт мөнгийг тусгадаг. Сонин дээр юу гэж бичиж байна гэхээр “онгоц зөөлөн буулт хийлээ”. Гэтэл онгоц зөөлөн буулт хийдэггүй юм аа, онгоц зөөлөн буудаг л юм. “Буулт хийнэ“ гэдэг утга шал өөр. Харилцан тохиролцож байгаа талууд гэрээ хэлэлцээр хийх болохоороо буулт хийдэг болохоос, онгоц бол зүгээр л буудаг биз дээ.

Агуулгын алдаа ч ажиглагдаж байгаа байх, тийм үү?

Агуулгын алдаатай юм бас яриад байна. Жишээлбэл, “энэ бичгэн дээр тамга нь дарагдчихсан юм, чи нэг үзээд өгөхгүй юу“ гэж ярьж байна. «Тамга дарагдана» гэдэг бол тамга гэдэг зүйл ямар нэгэн юман доор орох, дарагдахыг илэрхийлнэ. Харин бичгэн дээр тамгыг дардаг биш үү. Европ хэлэнд их хэрэглэдэг идэвхгүй хэлбэрийг монгол хэлэнд махчлан хэрэглээд байна. Уг нь монгол хэлэнд идэвхгүй хэлбэрийг бараг хэрэглэдэггүй. Ямар үед идэвхгүй хэлбэрийг хэрэглэдэг вэ гэвэл бусдын эрхшээлд орсон үед. “Энэ хүн хүчинд автагдлаа”, “тэр хүн загнууллаа” г.м. Гэтэл бас “ном бичигдлээ” гэж ярьж байна. Өөр нэг асуудал гэвэл нэр үгийн ард “нар” залгаад л монгол хэлний олон тоо үүсгээд байдаг болсон. Ерөнхийлөгч нар, шүүгч нар, зохиолч нар г.м. Би өнөөдөр эх орондоо, Улаанбаатар хотдоо сууж байхдаа монголчууд маань ямар хэлээр яриад байгааг ойлгохгүй болсон. Би үүнийг олон удаа ярьж байгаа. Гэтэл тоож байгаа хүн алга.


1942 ОНЫ ТОГТООЛООР МОНГОЛ БИЧИГ ХЭЛМЭГДСЭН. ДАРХЛААГҮЙ БОЛЧИХСОН ХЭЛ ААЖИМДАА МӨХӨХ АЮУЛД ОРООД БАЙНА ГЭСЭН ҮГ

Гадаад хэлний үгийн утга тэр чигээрээ орж ирээд байна гэсэн үг үү?

Жишээ нь толгой эргүүлэх гэдгийг “тархи угаана” гэж яриад байх юм. Тархийг яаж угаадаг юм? /инээлдэв/ Англи хэлний “brainwash” гэдэг үгийг махчилаад орчуулчихсан. Төсөвт мөнгө суулгана гэхээс гадна “цэцэг суулгана” гэж бас яриад байдаг. Гэтэл цэцэг, модыг чинь тарьдаг. Тэр бол орос хэлний “сажать” гэдэг үгийг махчилаад “суулгах” гэдгээр оруулаад ирсэн үг. Өөрсдөө гадаад хэл сурахдаа холион бантан болгож орчуулаад, монгол хэлээ ийм болгоод байна. Тэр ч байтугай бүр монгол хүн монгол хэлнийхээ мэдрэмжийг алдчихаад байгаагаа ч мэдэхээ больсон байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр монгол хэлний дархлаа болсон монгол бичгийг 1942 оны 7-р сарын 2-ны өдөр баталсан тогтоолоор өөрчилсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл монгол бичиг хэлмэгдсэн. Дархлаагүй болчихсон хэл аажимдаа мөхөх аюулд ороод байна гэсэн үг. 1942 оноос хойш хэдэн жил болж байна?

75 жил.

Одоо дахиад 100 жил болоход юу болох бол. Манж үндэстэн юунаас болж мөхсөнийг мэдэх үү. 10-аад сая хүнтэй, Монгол, Түвд, Хятадыг эзэлсэн асар том гүрэн байсан. Манж үндэстэн 200-гаад жилийн дараа мөхсөн. Яагаад гэвэл манж үндэстэн өөрийн хэлгүй болчихсон. Эхлээд монгол бичиг, дараа нь хятад бичиг аваад манж хэлээ мартсан. Гэтэл Манжид эзлэгдсэн Монгол үндэстэн 1911 онд тусгаар тогтнолоо зарлачихсан биз дээ. Бичигтэйгээ байсан учраас тэр. Үүнийг өнөөдөр төрийн бодлогод оруулж, “Монгол бичгээ сур” гэж үр хүүхэд, найз нөхдөдөө хэлэх хэрэгтэй байна. Өөрөө ч зөв цэвэр монгол хэлээрээ ярьж, монгол бичгээрээ бичиж сурах ёстой. Болж өгвөл монгол бичгээ сурцгаа. Бидний үе монгол бичиг сураагүй байх хамаагүй. Дараа үеийнхэн монгол бичгээ заавал сурах хэрэгтэй. Яагаад гэвэл монгол бичгээр бичихийн тулд монгол үгийнхээ үндсийг мэдэж байж бичдэг.

Буруу ярьж, бичиж байгаа өөр ямар үг байна вэ?

Үйл үгэнд “лт” залгаад нэр үг үүсгээд байдаг болсон. Жишээлбэл, “Үнэгүй хүргэнэ” гэхийг “хүргэлт үнэгүй” гэдэг болсон. Шээлт, баалт, идэлт, уулт гэж ярих уу. Мөн “золголт” гэж яриад бичээд байх юм. Золголтыг яаж хийдэг юм. Цагаан сараар золгодог л биз дээ. Тэрнээс биш золголт хийдэггүй. Энэ мэтчилэн монгол хэлний гажуудлын тухай яривал маш их зүйл байна. Харамсалтай нь манай сэхээтнүүд, төрийн байгууллагад ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүс монгол хэлээрээ буруу ярихыг тоохгүй, харин гадаад хэлээр зөв ярихын төлөө мэрийдэг болчихсон байна. Монгол хэлээрээ зөв ярих нь чиний үүрэг биз дээ. «Ам нээхдээ ижий гэж анх сурсан эх хэлээр минь алтан дэлхий монгол хүн гэж таньдаг». Монгол хүн монгол хэлээ мөхөөх ёсгүй биш үү.

ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ТЭР ХУУЛИЙГ БИД ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ

Таны бодлоор, хөгжил дэвшлийн үндэс нь юу вэ?

Хөгжил дэвшил шударга үнэн дээр суурилдаг. Мөхөл доройтол худал хуурмагаас бий болдог. Иймээс сайн сайхныг хүсэгч хэн бүхэн шударга ёс, үнэн мөнийг эрхэмлэдэг жамтай. Гэтэл өнөөдөр ямар байна вэ. Хуучны монгол хүн ерөөсөө худлаа хэлдэггүй байсан, ойрхны жишээ гэвэл 20- иод жилийн өмнө. Гэтэл өнөөдөр худлаа хэлэх нь жирийн явдал болох хэмжээнд хүрэх нь байна. Ийм байхаар яаж хөгжиж дэвших юм бэ?

Ажлын байрны шаардлагыг харахад зөвхөн англи хэлтэй хүнийг авна гэсэн зар л харагдах юм?

20 дугаар зуунд орос хэлтэй хүнийг ажилд авдаг. Орос хэлийг шалгадаг байлаа. Гэтэл одоо 21 дүгээр зуунд англи хэл. Тэгвэл 22 дугаар зуунд ямар хэлээр шалгалт авдаг болох вэ? Монгол үндэстэн, монгол хэл хаачих вэ?

Боловсролын тогтолцооны гажуудал үүнд нөлөөлж байна уу?

Өнөөдөр боловсролын систем зүгээр нэг мэдлэг дамжуулах биш, төрөлх авьяас чадварыг нь хөгжүүлэхэд анхаарах ёстой. Бусад орны боловсролын систем бол тэр боловсролыг эзэмшсэнээрээ хүн өөрөө өөрийгөө нээж, өөрөө юм бүтээж туурвих үндэс суурийг нь тавьж өгдөг. Тэгэх юм бол сургуулиа төгсчихөөд дахин дахин сургалтад хамрагдаад байх шаардлагагүй. Гэтэл манай боловсролын систем зүгээр л тодорхой мэдлэг өгчихдөг. Тэгээд насан туршид нь сургалтад хамруулж байх ёстой юм шиг. Ийм гажуудлаа өөрчлөх ёстой гэж би боддог. Дэлхийн боловсролын системээс мэдлэг мэдээлэл аваад өөрөө өөрийгөө хөгжүүлэх ёстой. Европ, Японд тийм байна. Энийг л бид хийх ёстой болохоос хуулах шаардлагагүй.

Тэгвэл одоо яах хэрэгтэй вэ?

 Шинэ жил болгоноор шилдгийн шилдгийн шилдэг гэж шалгаруулаад байгаа биз дээ? Тэгвэл яагаад улс орон маань шилдгийн шилдгийн шилдэг болохгүй байгаа юм? Тэгэхлээр худлаа цаасан малгай өмсгөж дүр эсгэдгийг харуулаад байна. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, мэдлэг боловсролтой хүмүүс эвлэлдэн нэгдэж улс орныхоо цаашдын хөгжлийн төлөө явах хэрэгтэй байна. Намаар нь хуваах биш, хөрөнгө мөнгөөр нь хуваах биш, хүйсээр нь хуваах биш, хэл мэддэгээр нь хуваах биш. Ерөөсөө чи Монголын төлөө сэтгэлтэй юу, үндэсний үзэлтэй юу, үнэнч шударга уу? Энэ л эх орноо хөгжүүлэх үндсэн шалгуур мөн.

Бид эх түүхээрээ бахархдаг. Монголчуудын дотоод хүсэл эрмэлзлэлийг яаж сэрээх вэ?

Дэлхийд монголчууд хамгийн том гүрнийг 200 жил засаглаж, хамгийн том эдийн засгийг удирдаж байлаа шүү дээ. Тэр үед өнөөдрийнх шиг байсан бол чадах уу. Тэгэхээр их гүрний иргэнийхээ байдалд эргэн оръё, томоор сэтгэе, алсыг харъя. Ванчинбалын Инжиннашийн “Хөх судар”-ын оршилд монголчуудын сайн муу талыг жагсаасан байдаг. Муу тал нь арай олон байдаг юм шүү /инээлдэв/. Муу зүйлээсээ ангижраад сайн зүйлээ бататгаж, урагшаа явсан цагт л бид хөгжинө.

Та асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд бичдэг. Энэ нь таны хувьд үзэл бодлоо илэрхийлж буй нэг хэлбэр үү?

Монгол хүний иргэний үүрэг юм даа. Нийгэмд болж байгаа бүхэнд би идэвхтэйгээр оролцож ирсэн шүү. Тухайлбал, 1989 онд Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөн болсон. Энэхүү зөвөлгөөн дээр хэд хэдэн зарчмын үг хэлсэн. Нэгд: Монголын нууц товчооны 750 жилийн ой болно. Бичиг үсгэндээ оюун санааны хөшөө босгож монгол бичгээ үндэсний бичиг болгох хугацаагаа зарлая. Хоёрт: Дэлхийд ДОХ гэдэг өвчин гарчээ. Монгол хүн гаднын хүнтэй гэр бүл болохгүй нөхцөлд дотно харьцаанд орохгүй байх хууль гаргая. Гэр бүл болох бол өөр хэрэг. Тэгвэл гаднаас орж ирэх магадлалтай өвчнөөс хамгаална. Гуравт: Онц сурсан оюутнуудыг төлбөргүй сургаж, бусдыг нь төлбөртэй болгоё. Дөрөвт: Манай Монгол Улс их баялагтай. Энэ баялгаа өөртөө ашигтайгаар зөв хэрэглэе гэсэн санааг дэвшүүлж байлаа. Тэр үед Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл гарч, Мардайн уурхайн асуудал ид яригдаж байсан үе л дээ.


Таны үзэл бодол уран бүтээлд тань хэрхэн тусгалаа олсон байдаг вэ?

Улс төрийн зураг зурах мэтээр тусгаж болно л доо. Гэхдээ би түүнийг уран бүтээлдээ оруулдаггүй. Гоо сайхны чиглэлээ хатуу барьдаг. Хүмүүсийг соён гэгээрүүлэх, ойлгуулахын тулд ярьж байх нь Монгол Улсын иргэний хувьд миний үүрэг, миний хийх ёстой ажил.

Соён гэгээрүүлэх ажлынхаа зарим тод жишээг дурдвал манай уншигчдад их сонирхолтой байна байх аа?

1992 онд Чингис хааны онгоныг хайх “Гурван гол” экспедицийг эсэргүүцэж тэмцсэн. Анд нарын эелэл ТББ байгуулаад, сонинд цуврал нийтлэл бичиж байлаа. Хамгийн том нь “Ардчилал” сонины эхний нүүрэнд “Чингис хааны онгоныг олж болохгүйн учир” нийтлэл бичиж, Ерөнхийлөгч П.Очирбат, дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж нарт бодрол бичиг өргөн барьсан. “Чингис хааны онгон бол монголчуудын оюун санааны эв нэгдлийн билэг тэмдэг. Тэр онгон байгаад, түүнийг задлаагүй нөхцөлд монгол үндэстэн ямар ч байсан оюун санааны хувьд эв найрамдалтай байна. Өнөөдрийг хүртэл 800 гаруй жил олдохгүй байгаа нуусан тэр арга нь бол монгол хүний оюун санааны бүтээл. Үүний учрыг ямар ч шинжлэх ухаан олж чадахгүй байна. Хамгийн гол нь Чингис хааны монголчуудын үеийн тэр хуулийг бид зөрчиж болохгүй” гэж бичсэн.

Үр дүн нь?

Түүнээс хойш УИХ-аас хууль гаргуулах гэж Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл санаачилж байсан. Гэхдээ хүмүүс ойлгосон. ШУА, эрдэмтэд Их хааны онгоны талаар зөв хандлагатай болсон. Бас нэг хэсэг монгол бичгийг, монгол соёлыг их муулдаг байлаа. Тэгвэл одоо монгол бичгийг муулахаа больсон. Дараагийн алхам бол монгол бичгээ сурах, монгол хэл сөнөх мөхөхөөс авран хамгаалах ёстой. Ингэж соён гэгээрүүлдэг. 2007 онд гэхэд монголчууд байгалийн баялгаа 51- ээс бага хувиар эзэмших нөхцөлд ашиглахгүй байх талаар Оюу толгойтой холбоотойгоор өгүүлэл бичиж байлаа. Телевизээр ч ярьсан. Би тухайн үед Монголын талд 51, нөгөө талд 49 хувь байх ёстой гэж бичиж байсан. Энэ мэт асуудлыг Монголын сэхээтний хувьд, монгол хүний хувьд хэлж байдаг юм.

ДЭЛХИЙ ДАХИНД МОНГОЛЫН ТУХАЙ ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ МИНИЙ ҮҮРЭГ

Та уран бүтээлдээ хэр их цаг зориулж байна вэ?

Миний хувьд уран бүтээлээ хийсээр байгаад л дуусна. Нэг алдартай зураачийн хэлсэн үг байдаг. “Би сэтгэхээ байх хүртлээ зургаа зурна” гэж. Би уран бүтээлээ хийж байна. Тэр бүхний хажуугаар Монгол Улсынхаа төлөө санаа зовох хэрэгтэй болоод байна. Яагаад гэвэл миний эх орон Монгол Улс, монгол үндэстэн байхгүй болчихвол миний амьдралын утга учир гэж байна уу?

Тийм шүү.

Би сая доллартай болж гадаадад очиж амьдраад яах юм. “Муу амьд явахаар сайн үх“ гэж монгол ардын хатуу боловч үнэн үг байна. Ийм хүмүүс байсан учраас нэг сая хүрэхгүй хүн амтай байсан Монгол үндэстэн дэлхийд оройлон цойлсон. Өнөөдрийнх шиг мөнгө л хэрэгтэй, мөнгөтэй л бол бүх юм болно гэсэн бол ингэж цойлох байсан уу.

Үндэсний бахархал гэдэг ойлголтыг та хэрхэн тодорхойлох вэ?

Бахархана гэдэг нь онгирохыг хэлэхгүй. Сайрхахыг хэлэхгүй. Бахархал гэж шал өөр зүйл. Бахархахын тулд өөрийн Монгол үндэстний хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр, бүтээж туурвисан үнэт зүйл, оюуны болон эдийн үнэт зүйлс, Монголынхоо түүхийг мэддэг байх хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэхгүй бол Монголоороо бахархаж чадахгүй. Энэ бол морь унаад, айраг уугаад, самсаа шархираад байхаас илүү өргөн утгатай зүйл. Энэ утгаараа би Монголынхоо түүхийг сүүлийн 20 жил идэвхтэй судалж ирлээ. Судлаад үзэхээр Монголын түүх шиг агуу зүйл, монгол үндэстэн шиг хүн төрөлхтөнд асар чухал үүрэг гүйцэтгэсэн, өнөөдрийн дэлхий дахины үндэс суурийг тавьсан улс орон байхгүй. Энийг ганц би биш ном зохиолоороо дамжуулаад дэлхийн судлаач эрдэмтэд хэлээд байгаа. Харамсалтай нь ийм аугаа үндэстэн ийм байдалд орчихоод байгаад санаа зовж байна. Энэ гачлангаас гарахад та бидний эрүүл саруул оюун ухаан хэрэгтэй. Ер нь бид эх орноо хөгжүүлэхгүй бол энэ олон мэдээллийг гаднаас аваад ямар хэрэг байгаа юм.

Үндэсний үзэл бидэнд хэрэгтэй юу?

Өнөөдөр хүн бүхний сэтгэлд байгаа, янз бүрийн шалтгаанаар бүдгэрчихсэн тэр цогийг асааж бадраах хэрэгтэй. Монголд үндэсний үзэл хэрэгтэй. Яагаад гэвэл хоёр сая хүн үндэсний үзлээр гэмт хэрэг хийгээд, буруу тийшээ яваад, бусад орныг дарангуйлна гэж хэзээ ч байхгүй. Тэр чинь харин бидний хувьд хамгаалалт болно шүү. Бусдад уусах, бусдын соёлын дарамтанд орох, өөрийнхөө соёлыг үгүй хийж үл тоох энэ бүхнээс хамгаална. Энэ бол бидний хамгаалалтын систем. Хөгжиж дэвшихийн үндэс суурь. Үндэсний үзэлгүй, өөрсдийнхөө үндэстнээр бахархдаггүй хүн хэзээ ч хөгжил дэвшилд хүрэхгүй. Хүн төрөлхтний түүх ийм байна. Том орнууд үндэсний үзэл л яриад байгаа биз дээ. Эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшилд хүргэж болох арга хэлбэрүүдийн нэг нь байж болох юм. Харин хөрөнгө оруулалт гэдэгт хэт шүтээд өөрсдийгөө устгах юмаа монгол хүмүүс өөрсдөө хийх гээд байна. Үүнийг ярихгүй бол болохгүй.

Монгол Улсаа хөгжүүлэх бодол монгол хүн бүрт байгаа. Харин яаж гэдгээ мэдэхгүй байх шиг?

Улсаа хөгжүүлэхийн тулд хүн болгон 2-3 ажил давхар хийх хэрэгтэй болчихоод байна. Олон хэл мэдэж болно. Гадаад оронд очоод тэр хэлээр нь ярьдаг юм байгаа биз. Улаанбаатартаа монгол хэлээрээ л ярина. Монголоороо зөв тунгалаг ярьж, бичих ёстой. 1978 онд Германд төгсөөд ирэхэд Монголд дарга нар, сэхээтнүүд оросоор ярьдаг өвчтэй байлаа. Одоо бол англиар ярьж байна. 55 сая хүнтэй англичууд эх хэлээ дэлхийн хэл болгосон. Харин бидний хувьд дэлхийн хүмүүс монголоор ярьж бичдэг болгох алхмыг хийх хэрэгтэй. Дэлхийн хамгийн түгээмэл 12 бичгийн нэг нь монгол бичиг бөгөөд 14 дүгээр зуунд монгол хэл, монгол бичиг өнөөдрийн англи хэл шиг дэлхийн хэл болж байлаа. Үүнийг гадаадын эрдэмтэн мэргэд бичээд хэвлээд гаргачихсан байна.

ХҮН АМ НЬ ЦӨӨН БОЛОХООС АСАР ТОМ ҮНДЭСТЭН БАЙХГҮЙ ЮУ, БИД ЧИНЬ.

Ийм том соёлыг бий болгочихоод бусдын нөлөөнд автаад явах нь учир утгагүй. Тэднээс суралцаад, өөрсдийнхөө хийсэн бүтээснийг дэлхийн хэмжээнд хүргэх нь бидний зорилго байх ёстой юм. Ийм үзэл бодлоор хойч үеэ хүмүүжүүлэх нь өнөөдрийн төрийн бодлогод хамааралтай. Боловсролын системд ч ийм агуулгаар өөрчлөлт хийх ёстой гэж боддог.

Монгол бол цөөн хүн амтай мөртлөө их үндэстэн. 200 жил дэлхийд энх амгаланг тогтоолоо. Дэлхийн гэдэг түүх Монголын их гүрнээс эхэлсэн гэж үздэг. Дэлхийн эдийн засаг гэдэг ойлголт ч Монголын их гүрний үеэс эхтэй. Толгойлж байсан хүн нь Монголын хаад

13 дугаар зууны монголчууд их өөр хүмүүс байсан гэж түүхэнд үлдсэн байдаг биз дээ?

Аль ч орны соёлыг хүндэтгэнэ. Шашныг хүлээн зөвшөөрнө Тэр үеийн Монголын иргэд бол маш олон үндэстнээс бүрддэг байсан. Монголчууд ихэмсэг, хэнийг ч тоодоггүй, гоё хувцастай гээд Плано Карпини, Гильом де Рубрук, Жувени нар бичсэн байдаг. Өнөөдөр тэр омголон зангаа зөв юманд, их гүрний үзэл бодлоор их хөгжил дэвшилд ороход, их бүтээн байгуулалт хийхэд л зарцуулах ёстой юм.

Тусгаар тогтнол гэдэг ойлголтын хамгийн чухал хэсэг нь юу вэ?

Тусгаар тогтнолоос хамгийн чухал нь оюун санааны тусгаар тогтнол. Үүнийг алдах юм бол мөхнө. Монгол хүний оюун санааны тусгаар тогтнол байсан учраас өнөөдөр ч бид тусгаар улс хэвээр байна. Ийм учраас уусаагүй. Ахуй амьдрал, соёлоо аваад явж ирсэн. Оюун санааны тусгаар тогтнол бол өөрөө өөрсдийгөө хамгаалах хамгаалалтын систем, дархлаа юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бусдыг сохроор шүтэж хуулбарлах хандлага газар авч байгаа нь сайн зүйл биш. Оюун санааны тусгаар тогтнолоо авч үлдэх нь хамгийн чухал. Төрөөс хийх ёстой зүйлээс гадна монгол хүн бүр өөрсдөө бодож үр хүүхдэдээ дамжуулах ёстой зүйл бол монгол хэл, монгол бичиг, монгол ёс, монгол уламжлал, монгол соёл маань юм. Худал хэлдэггүй шударгуу зан, хэлсэндээ хүрдэг, юмыг зөвөөр ойлгодог, бурууд хатуу, зөвд зөөлөн, ууч сэтгэлээр ханддаг, том зорилго дэвшүүлдэг, аливаа юмны мөн чанарыг олж харж чаддаг. Энэ чинь л монгол уламжлал юм шүү дээ.

Монгол хүний үнэт зүйл нь эд баялаг уу, эрдэм ном уу?

Монголчууд хэзээнээсээ оюун санааны боловсролыг, ном эрдмийг дээдэлж ирсэн. Эдээр баян байхаар эрдмээр баян бай гэж хэлдэг. Энэ л бидний уламжлал, үнэт зүйл юм. Гэтэл өнөөдөр хэдэн төгрөгийг л шүтээд байна. Энэ чинь хэрэгцээ. Хэрэгцээг шүтээн болгож болохгүй. /инээв/ Бас өөрсдийгөө устгах зэвсэг болгож болохгүй.

Таны хувьд амьдралын утга учир юу вэ?

Бүтээх. Зөвхөн зураг зурах биш. Бүтээгээд хэрэглэнэ. Гэтэл өнөөдөр хэрэглээний эдийн засаг, хэрэглээний боловсрол гэдэг рүү л яваад байна.

Таны хэлэх дуртай үг?

Миний хэлэх дуртай үг бол “Муу хүнтэй нөхөрлөснөөс сайн хүнтэй хэрэлдсэн нь дээр”. Бид өнөөдөр сайн хүнээ дэмжих ёстой юм. Гэтэл муу хүнийг өмөөрч, сайн хүнийг муулдаг болж. Энэ чинь эс үйлдлээр мууг хөгжүүлэх хөрсийг бэлдээд байна. Монгол Улс зөвхөн баялгаар хөгжихгүй. Зөв монгол хүн л улс орноо хөгжүүлнэ. Алдсан үнэт зүйлээ эргүүлж олж авч байж л зөв монгол хүнийг төлөвшүүлнэ.

Ер нь Монгол судлаачид ихэвчлэн Хятадыг судалж эхлээд л Монголын түүх рүү орчихсон байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

“Дэлхийг эзэлье гэвэл Хятадыг эзэл. Хятадыг эзэлье гэвэл Монголыг эзэл” гэж Японы цэргийн эрхтэн Танака хэлсэн. Монгол бол цөөн хүн амтай мөртлөө их үндэстэн. 200 жил дэлхийд энх амгалан тогтоолоо. Дэлхийн гэдэг түүх Монголын их гүрнээс эхэлсэн гэж үздэг. Дэлхийн эдийн засаг гэдэг ойлголт ч Монголын их гүрний үеэс эхтэй. Толгойлж байсан хүн нь Монголын хаад. Монгол бичиг дэлхийн том 12 бичгийн нэг. Монгол хэл 14 дүгээр зуунд дэлхийд гүйцэтгэж байсан үүргээрээ НҮБ-ын албан ёсны хэлд орох ёстой гэж боддог. Дэлхий дахинд Монгол үндэстэн, Монгол гүрэн, монгол ертөнц, монгол ахуй, монгол орон, монгол газар, монгол заншил, монгол ёс, монгол уламжлал, монгол хэв ёсны энх журам, монгол ухаан, монгол тоолол, монгол зурхай, монгол бичиг, монгол тоо, монгол зураг, монгол дархан, монгол сийлбэр, монгол хөгжим, монгол аялгуу, монгол дуу, Монгол ардын уртын дуу, Монгол ардын богинын дуу, монгол өнгө, Монгол наадам, монгол тоглоом, монгол наадгай, монгол бөх, монгол нум сум, монгол эмээл, монгол дөрөө, монгол хазаар, монгол гөлөм, монгол адуу, монгол мал, монгол морь, монгол хонь, монгол үхэр, монгол нохой, монгол араншин, монгол хувцас, монгол дээл, монгол гутал, монгол идээ, монгол хүнс, монгол хоол, монгол хээ /угалз/, Монгол ардын үлгэр, Монгол ардын билиг сургаал, Монгол ардын зүйр үг, Монгол ардын цэцэн үг, монгол айл, монгол гэр, монгол майхан, Монгол ардын аман зохиол, монгол яруу найраг, монгол хөгжмийн зэмсэг, монгол туульс, Монгол ардын хошин үг, Монгол ардын наргиа үг, монгол цэрэг, Монгол цэргийн урлаг, монгол хэл, монгол үг, монголойд буюу шар арьстан, монгол бүжиг, монгол архи, монгол цоож, монгол дээл, монгол эмнэлэг, Монгол туургатан, Монгол засаглал, монгол мөнгө, Монгол барын урлаг, монгол ном, монгол хэмнэл энэ бүхнийг болон Монголын тухай түүхэн үнэнийг түгээн дэлгэрүүлэх нь миний үүрэг юм.

Уран бүтээлд тань их амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан Ц.Оюунчимэг


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 17 )

7777777 [ 202.55.191.205 ]      |     1-р сарын 06 -нд, 06:17 минутанд

Одоо Энхжин минь Монгол хүн зөв мэндэлж сурахаас эхлээд маш их зүйл хиймээр байна үүнийг эхлүүлээчээ ...

Chingee [ 172.58.40.187 ]      |     1-р сарын 05 -нд, 05:16 минутанд

Ireeduigee harj amidardaa mongolchuud mini. Ungursun uim ungursunduu.

jui [ 41.85.161.171 ]      |     1-р сарын 04 -нд, 08:13 минутанд

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Та зээл хэрэгтэй, гэхдээ та банк эсвэл таны сарын орлого Та incomptatibles нөхцөлийг асуудаг intérrêt асар өндөр түвшин, санхүүгийн мэдээллийн байгууллагуудын татгалзсан байна. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com

irgen [ 62.167.114.16 ]      |     1-р сарын 04 -нд, 07:20 минутанд

heleed yu geh ve, yadaj baihad mongolchuud maani ih bohir bainaa,,,niitiin unaa, gaduur yavj baigaa hymyysiig harahad mash bohir, huviin ariun zever gej um baihgui um shig, yner tanar hanhalsan oorsdoo teriigee medehee baisan zaichihsan,,,oorsdoosoo oorchlolt hiij ehleh heregtei dee yadaj

tseegii [ 43.242.243.110 ]      |     1-р сарын 04 -нд, 06:32 минутанд

shal hudlaa muuhai nahalnii hun bn lee ajil oldohgui bgaan bhdaa enend bas yund chadahgui baij uuriiguu surtalchilaj yavaan boldoo bairnii hajuud zam deer yavj bsn chin ard mashintai ehnerteigee yavj bsn irsniig medeegui genet changaar signaldaj tsochoogood tsochood hartal hurdan yavaach malaa geed hajuugaar garahdaa genet haalgaa ongoilgoj haalgaaraa tsohij unagaachihaad yavaad ugsun yamar muuhai davtirgui hun be gj bodj bailaa teer neg jil

Зочин [ 59.153.87.53 ]      |     1-р сарын 04 -нд, 03:35 минутанд

ОДООГЫН МОНГОЛЧУУДЫГ ЧИНГИС ХААНЫ МОНГОЛЧУУД БИШ ГЭЭД ОРОС ТУРК,КАЗАХУУД БИЧЭЭД БАЙНА Ш ДЭЭ. ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ТЭД НАРТ ОЙЛГУУЛААД ӨГӨӨЧ.

Дорж [ 202.5.196.42 ]      |     1-р сарын 04 -нд, 03:33 минутанд

За ,маш их таашаалтай уншлаа. Хүний сэтгэлд юм бодогдуулах ухаантай хүмүүсийн бодож санаж ,хийж бүтээж,зорьж тэмүүлж байдаг зүйлээс аль болох олон хүнд хүргэх сэн. Эрхэм хүнд сайн сайхныг хүсье.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 202.179.18.89 ]      |     1-р сарын 04 -нд, 03:28 минутанд

ҮНЭХЭЭР АГУУ. СҮҮЛИЙН 20 ЖИЛД ИЙМ УХААРАЛ ГЭГЭЭРЭЛ БОЛОХУЙЦ НИЙТЛЭЛ ЯРИЛЦЛАГА ОЛЖ УНШААГҮЙ САНАГДЛАА. БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН ОЮУТАН СУРАГЧДАД УНШУУЛАХ ЮМСАН. ТАНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

зочин [ 139.5.219.245 ]      |     1-р сарын 04 -нд, 03:27 минутанд

ЦҮЛТЭМ ГУАЙН ГЭР БҮЛИЙГ ЖИНХЭНЭ УРЛАГИЙН ЭЛИТ ГЭНЭ. ЭНХЖИН, МӨНХЖИН НАР НЬ ЖИНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ, ХАМГИЙН ГОЛ НЬ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС. ИЙМ ХҮМҮҮСЭЭ ИХ ХУРАЛД СОНГООЧЭЭ

Ариунаа [ 124.158.94.35 ]      |     1-р сарын 04 -нд, 02:38 минутанд

Ёстой сайхан ярилцлага болжээ. Энхжин гуайдаа эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе.

МАН [ 202.179.25.186 ]      |     1-р сарын 04 -нд, 02:27 минутанд

МАН НАМ ГЭЭЧ.НАМААСАА Л БҮХ ЮМАА АВЧ ТЭТГҮҮЛЭЭ БАЙЛГҮЙ.

Go to top of page