ДОТООЖНЫ ДОН

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

      

Ихэнх хүн толгойдоо эрдэмтэй төрдөг бол зарим нь хормойдоо эрдэмтэй төрдөг гэх. Хормойн эрдмийг Монголчууд “дон” хэмээн өхөөрдөн нэрлэсээр өнө удаан жилийн нүүрийг үзжээ. “Дон”-той хүний тухай домог мэр сэр үлджээ. Тухайлбал дэлхий сөнөх сургаар чармай нүцгэлээд, залуухан эмэгтэй хөөж явтал нь үүр цайж, мөргөлдөх ёстой гарагаасаа энэ ертөнц хол зөрсний гайгаар амьтны элэг доог болсон нэгэн “дон”-тны тухай домог бий. Хөөж явсан бүсгүй нь хожим хүүтэй нь гэрлэж, буруу харж уйлан, зөв харж дуулсан ч гэдэг билүү нэг тийм яриа үлджээ...

 Дон дотроо бас олон янз. Архины дон, муушигны дон, хэрүүлийн дон, тэнэхийн дон, дуулахын дон, уйлахын дон, тэр байтугай зүгээр хэвтэхийн дон ч гэж байна. Энд өгүүлж буй маань ердөө л “хормойн дон”.   Хормойн донг хожмын бид “дотоожны дон” хэмээн хялбаршуулан нэрлэх болсоор нэг жилийн нүүрийг үзлээ. Мэдээж энэ нэршил ч  тодорхой утга учиртай. Айлаас баатарлагаар дотоожтойгоо гарч явсан нэгнийг алдаршуулах гэж “сошиал”-ын эрэмгий ардын бодож олсон нэр ч гэж хэлж болно.

Харин тэртээх цагт “хормойн дон” хэмээн нэрлэж байсны учир нь тэр үеийнхэн маань голдуу дээлтэй үйлддэг “ажил” учир гэнэ. Энэ дон эгэл ард, Их хурлын гишүүдийг ялгалгүй шүгэлдгээрээ гайтай. Мөн нам ялгадаггүйгээрээ ч алдартай. Өөрөөр хэлбэл хүнийг ялгаж харьцдаггүй “дон” юм. Тэр байтугай яс, хүйс ялгадаггүй гэх. Хамгийн сүүлийн “дотоожны дон”-тон он солигдох мөчтэй зэрэгцэн тодроод буй нь “дон”-тноо “өхөөрдөх” дуртай нийт сошиалчдад ч бөөн “аз” тохиож байх шиг. Учир нь тэд өнөө жил уйдахгүй хийх ажилтай болж буй юм. Өмнөх “дотоожны дон”-тны тухай ханатлаа жиргэцгээсэн учраас шинэ оны босгон дээр шинэ “дон”-тноо тодруулж аван тойрон хүрээлсэн байх нь.

Энэ удаагийн “дон”-тон АН-аас тодорч. Тэр би хэлээгүй юү, нам ялгадаггүй гэж. Гэхдээ энэ хоёрын явдал, шаазгай овоо хоёрынхтой адилхан гэж зарим “сошиалч” үзэж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав дээ... гэдэг шиг. Хүүхэн байгаагүй бол Мурат юу гэж “дон”-тхов дээ... гэж бичицгээж байна. Бас зарим нь Муратыг очоогүй бол тэр хүүхэн яах гэж бичлэг хийхэв дээ ч гэж нотолж байх шиг. Нээрээ чиг дээ... Сошиалд дурдсанаар бол “би гишүүн /УИХ, АН-ын аль нэг/ хүн,  чамд донтоод байна...” гэсэн юмдаг уу даа. Өнөөх нь юу ч гэсэн юм. Хооронд мессежилдэж, сүүлдээ зургаа солилцож, бүр нүцгэлээд эхэлж. Мурат ямар “юу”-тайгаа ч үзүүлж. За тэгээд тэрнээс цааших нь шүүхийн шатанд яваа юм байх.

З.Говьсайхан

www.zindaa.mn   

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(202.55.191.205) 2018 оны 02 сарын 20

iim gaj dontonguudiig YIX-aas zailyylax xeregtei Bayan Olgiin ardtumhiig doromjlox xereggui shyy

0  |  0
БАНДАЖ(103.26.195.206) 2018 оны 01 сарын 07

Элдэв юм ярилгуй энэ бандаж, боожгойнуудыг хегшин залуугуй хузуугээр нь холбоод терийн танхимаас маш хурдан зайлуул!!! Дэлхийнтавцанд монгол улсыг баастай бандаж болгож харагдуулаад гутаагаад, доромжлоод байнашуудээ над бандажны тасархайнууд чинь!!! МИЕЭЭНХ60ld гуай!Чиний уед УИХ -Улсын Их Хурал биш, боожгой бандажны уранхай тасархай боллоошуу!!!

0  |  0
ЗОЧИН(202.9.44.77) 2018 оны 01 сарын 06

УИХ-ын гишүүн эр эмийн асуулдлаар хэрэгт холбогдвол эрийг нь НУУДГАЙГ НЬ ЗАСДАГ болгомоор юм уу? яамаар юм. Эмэгтэй УИХ-ын гишүүд нь арай ч ийм хүчирхийлэл хийхгүй байлгүй дээ.

0  |  0
Зочин(103.229.122.15) 2018 оны 01 сарын 04

Хасаг новш эр ухаантай юм бол азааргүй л юм хий л дээ алан дээр халтираад онигоо шаагаад байх юмаа лалар хасаг

0  |  0
zochin(139.5.216.194) 2018 оны 01 сарын 04

Imchimdgiinhee zurgiig yabuulsniig batlah vil ajillagaa bdg blgui de er emgui banzal blson er hvntei jargj honchood ugluu ni bi hvchindvvlchlee gh emegteichvvd ch bdg blgui de

0  |  0
Зочин(66.181.161.126) 2018 оны 01 сарын 04

Эмэгтэй хүн янз бүрийн балиар зургаа явуулсан нь үнэн юм чинь энэ гишүүн буруутай гэдэг нь тодорхой шүү дээ

0  |  0
хахах(203.91.115.40) 2018 оны 01 сарын 04

Тэр эрхтэний зураг нь мөн ч юмуу биш ч юмуу шинжилгээнд оруулж харьцуулж харах хэрэгтэй.харьцуулаад олон нийтэд харуулж үнэн мөнийг нь олооч.

0  |  0
Тт(103.10.22.24) 2018 оны 01 сарын 04

Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихаж

0  |  0
Тт(103.10.22.24) 2018 оны 01 сарын 04

Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихаж

0  |  0
mongol(202.72.240.4) 2018 оны 01 сарын 04

ugaasaa erchuud iim l bdag yun surtei yum be bugd l shaaltsah durtai bizdee huuhnuud ch durtai shdee bugdeeree er emgui ynhanuud bj yagaad bgaan shaaltsaj togloh goeshdee

0  |  0
mgl(202.131.249.2) 2018 оны 01 сарын 04

gichii suulee suhuhgui bol nohoi yaj shaah ve ? gesen uguu?

0  |  0
Kazak(66.181.161.107) 2018 оны 01 сарын 04

Naad huuhen n bayan ulgiid aldartai yavdaltai huuhen. Olon erchuudiig buzarlaj amidralaar n togloj bgaa hun. Hamgiin suuld uuruusuu 20nas iluu 50garsan gurvan huuhedtei saihan zaluutai yavaldaj ger bul salgaj suusan. Neg jiliin daraa dahiad haysan. Er n emegtein ih muu hun. Urhind oruuljdee. Hetsyy...

0  |  0
Top