Мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой төслийг дэмжив

2018 оны 01 сарын 04

 

Засгийн газрын хуралдаанаар банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөл нь хадгаламжийн албан журмын даатгалын хууль, эрх зүйн орчныг олон улсын стандарт, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг эргэн төлөх үүргийг даатгах хэлбэрээр найдвартай байдлыг нь хангах, хадгаламжийн даатгалын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тухайлбал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, саналын эрхийн 50-иас дээш хувь эзэмшдэг этгээд, эрх бүхий албан тушаалтан, банкны санхүүгийн байдал муудахад шууд нөлөөлсөн онцгой нөхцөлтэй зээлтэй, илт бага хүүтэй зээл авсан, хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү эзэмшигчийн хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top