Цахим ертөнцөө ингэж хамгаалья

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Цахим эрин зуунд амьдарч байгаа та бидэнд нэн чухал зөвлөгөөг "Todko Samson" өгчээ. Түүний зөвлөгөөг хүргэе.

1.Та өөрийн е-мэйл хаяг, цахим ертөнцийн бусад account-ийнхаа нэвтрэх нууц үгийг 8-аас дээш тэмдэгттэй байлгах хэрэгтэй бөгөөд ТОМ үсэг, ТОО, туслах тэмдэгтүүдийг ЗААВАЛ байлгах нь нэн чухал! Жишээ нь: /AriunAA8814-ariuN/

2.Цахим хаяг, facebook-ээ давхар давхар хамгаалалттай байлга! Утасны дугаар, е-мэйл хаягаараа хооронд нь холбож хамгаал! Таны тогтмол хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжөөс өөр бусад төхөөрөмжөөр нэвтрэх гэвэл password-с гадна зөвхөн таны мэддэг тусгай кодоор нэвтрэх болгож тохируул. Энэ сигнал нь танд Call, SMS, Chat, Mail гэхчлэн таны идэвхитэй байгаа яг өөрөө тухайн цагт хэрэглэж байгаа цахим болон гар утасны сүлжээнд ирнэ. /Давхар хамгаалалтын бүх төрлийн заавар YOUTUBE-т бий...та юу хамгаалах яаж гэдгээ тэндээс асуу!!!/

3.Гар утас, суурин болон зөөврийн компьютераа лицензтэй антивирус, интернет хамгаалагчтай байлга. Сүүлийн үеийн бүх антивирус программууд давхар сүлжээний хамгаалалттай болсон ба гар утасны вирусийн мөн долгионы хамгаалалттай болсон. Энэ нь наанадаж утас чинь автомат реклам сурталчилгаагаар дүүрэхгүй, цэнэгэнд гамтай бас автомат элдэв апп суухгүй. Bluetooth болон hotspot бусад аргаар та өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд таны утас хэрэгсэлд нэвтрэх боломжгүй болно.

4.Элдэв /Та хэзээ гэрлэх вэ? Хэдэн хүн танд хайртай вэ? Хэзээ үхэх вэ? Ямар бэлэг авах вэ?/гэх мэт холбоосруу хэзээ ч ХЭЗЭЭ Ч бүү нэвтэр! Таны бүх мэдээллийг хуулж чадах таны зөвшөөрөлтэй хакер link!!!

5.Нүүр номонд зураггүй, сонин нэртэй, хагас нүцгэн, түүхгүй, өөр бусад найзын хандалтгүй хэн нэгний хүсэлтийг хэзээ ч битгий хүлээж ав!

6.Шаардлагатай гэж үзээд интернет кафе, өөр нэгний утас, компьютераар өөрийн цахим сүлжээ, е-мэйл, нүүр номонд орсон бол гарахдаа заавал хаа!!! Мөн тухайн түүхээ устга! Өөрийн ашигласан хугацаагаар тухайн үйлдлүүдийн түүхийг устгах хэрэгтэй. Шалга дахин шалга!!!

7.Өөрийн цахим болон ухаалаг төхөөрөмжөө бусдад шилжүүлэхээс нэг мөр татгалз! Худалдах, бэлэглэх тохиолдолд master reset заавал хийж бай!

8.Хувийн онц чухал зураг болон хүнд үзүүлж болохгүй мэдээлэл байгаа бол тухайн төхөөрөмж дээрээ тусгай password-оор нэвтэрдэг APP, Folder ашигла.

9.Чатаар ирсэн элдэв дүрс, дуу, холбоос, зураг зэрэг дээр бүү дар!!! Тухайн илгээсэн хүнээс юу болохыг нь асуу !!! Асуу!!!

10.Хүүхдийн зураг! /хөөрхөн хүү минь гэртээ эмээтэйгээ хэд хоног үлдэхнээ...Чамайгаа иртэл ганцаараа ингээд гэртээ... Унаа олдохгүй байна зуслангаас ирээд авах найз байна уу?... / гэх мэт постууд маш аюултайг санаарай! Та гэмт этгээдийн хараанд гэр бүл, өөрийгөө болон гэр орноо тавьж өгч буй хэрэг!!! Мөн шаардлагагүй бол байршлын тэмдэглэгээ буюу Locаtion-ийг үргэлж хааж бай!!! /аt home, at work, at fit гээд байршлаа тэмдэглэчихээр чинь таныг хаана юу хийдэг, гэр чинь хаана вэ гэхчлэн таны үйл хөдлөл бүрийг гэмт этгээд цаг минутаар нь судлах боломжтой!!!

Анхаарал хэзээд илүүдэхгүй!

Та эдгээрийг дагаж мөрдөж чадвал цаашид санаа амар байж болно.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
lam(103.57.94.211) 2018 оны 01 сарын 04

tehnologiin devshild hurgej boloh yum

0  |  0
Top