Усан спорт сургалтын төв 8.7 тэрбум төгрөгийн үнэд хүрэв

 

Шинэ эзэмшигч нь "Этүгэн" их сургууль

Нийслэлээс зарим байгууллагын газрын дуудлага худалдаагаар оруулдаг жишиг тогтоод багагүй хугацааг үдэж байна. Энэ нь газрын хууль бус наймаа явагдахаас урьдчилан сэргийлэх нэг хэлбэр гэсэн тайлбарыг ч дагуулдаг. Нийслэлээс  төрийн өмчит 19 газрыг хувьчлахаар болсон.

Эдгээрт “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасаж хувьчлах эсэх асуудал олны анхаарлын төвд орж ирсэн.   Эхний ээлжит дуудлага худалдаагаар “Усан спорт сургалтын төв” орсон байна. Дуудлага худалдаанд оролцох саналыг хоёр компани ирүүлжээ.


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/29 дүгээр тогтоолоор “Усан спорт сургалтын төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвийн дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнийг 8 692 000 000 төгрөгөөр нэрлэсэн 10 сая шахам төгрөгөөр нэмэгдэн  худалдаалагдаж байгаа юм.   Дуудлага худалдаанд оролцсон “Этүгэн” компани  (Этүгэн их сургууль)сургалтын төвийг 8.7 тэрбум төгрөгөөр худалдан авах санал гаргасан байна. Дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногийн дотор мөнгийг  бүрэн шилжүүлж, Усан спорт сургалтын төвийг эзэмших эрх үүсэх аж. Худалдан авагч тал тус сургалтын төвийн үйл ажиллагааг гурван жилийн хугацаанд хэвийн үргэлжлүүлэх юм байна. 

 Усан спорт сургалтын төв  7180 мкв эзэмшил газартай  

“Усан спорт сургалтын төв” нь 1986 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар  дөрвөн  алба, 28 ажилтан ажиллагсадтайгаар усан спортын сэлэлтийн үндсэн дөрвөн  төрлөөр анхан, давтан, дунд, дээд шатны, өндрөөс болон бусад төрлөөр усанд үсрэх сургалтын үйл ажиллагаа явуулж жилд 80,0-120,0 мянган хүнд үйлчилдэг байгууллага юм.

“Усан спорт сургалтын төв” НӨҮГ-ын барилга нь цутгамал төмөр бетон суурьтай, тоосгон ханатай, цутгамал бетон хучилттай, хавтгайлжин дээвэртэй, зоорийн давхрын хамт 3 давхар, барилгын нийт талбай 4201,3 мкв, үүнээс нэгдүгээр давхар нь 1981,7 мкв, хоёрдугаар давхар нь 670,2 мкв, зоорийн давхар нь 1549,4 мкв. Барилга нь дотроо усан спортын улс, олон улсын уралдаан тэмцээн явуулах стандартын шаардлага хангасан 240 үзэгчийн суудал бүхий 3-5 метрийн өндөртэй үсрэлтийн гурван тавцантай нэг ээлжиндээ 40-50 хүн хичээллэх 25мх16м харьцаатай, 1,7м-5,0м гүн, 1200м3 эзэлхүүнтэй, зургаан замтай том усан сан, нэг ээлжиндээ 12-15 хүн хичээллэх 10мх6м харьцаатай 0,6м-0,8м гүн, 600м3 эзэлхүүнтэй жижиг усан сан, сургалт дасгалжуулалт, спорт тоглоом, бэлтгэлийн зориулалттай 20х10 метрийн хэмжээтэй спорт танхим, 12-20 хүний суудалтай цайны газар, нэг ээлжинд 3-6 хүнд үйлчлэх саун,ус халаах, цэвэрлэх, ариутгах, шахах байгууламжтай.

Усан спорт сургалтын төв нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 243 дугаар захирамжаар олгогдсон спорт сургалтын зориулалттай 7180 мкв эзэмшил газартай болно. Энэ бол албан ёсны  байгууллагын тайлбар юм.

Мэдээж хэрэг хуучин барилга олон тэрбум төгрөгийн үнэд хүрээгүй нь ойлгомжтой. Хотын “А” зэрэглэлд учраас газар нь үнэд хүрсэнхэрэг юм. Тус төвийн барилга тэгтлээ муудаагүй гэдгийг Усан спорт сургалтын төвийн даргаар ажиллаж байсан Г.Арслан ярьсан байдаг. Харин  хотын дарга Э.Бат-Үүлтэй түнжин хагарахаасаа өмнө төвийнхөө байрны дээврийг нурах дөхсөн гэдгийг хэлж байжээ. Г.Арслан: -Би ШУТИС-ийн металл хийцийн тэнхимээр шинжилгээ хийлгэхэд дээврийн төмрийн 29-30 хувь нь зэврэлттэй байна гэж гарсан. Газар хөдөлбөл нурах аюултай гэсэн үг. МХЕГ-аас шалгаад нурах аюултай гэсэн дүгнэлтээ гаргаж байсан юм билээ. Дээврийг засварлахад 3-6 тэрбум төгрөг шаардлагатай. Дээвэрт хүний гар хүрээгүйгээс зэвэнд идэгдсэн болохоос энэ сургалтын төвийн барилгад ямар ч суулт, хагарал үүсээгүй гэж ярьж байжээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

jui [ 41.85.161.171 ]      |     1-р сарын 06 -нд, 02:26 минутанд

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

ЗАВХАНЫХНЫ ЖАЛГАНЦАР [ 202.179.27.20 ]      |     1-р сарын 05 -нд, 02:43 минутанд

МӨНГӨӨР ДҮН ТАВЬДАГ ХИЧЭЭЛИЙН ЭРХЛЭГЧ НЬ ОВОО МӨНГӨ ОЮУТНУУДААС ЗУЛГААЖЭЭ.

Хариулт [ 66.181.161.95 ] 1-р сарын 05 -нд, 16:24 минутанд

Тэр хүний хууль бус үйлдлийг илрүүлээд аль эрт ажлаас нь халчихсан.