Гашуунсухайт хилийн боомтоор тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна.

Гашуунсухайт хилийн боомтоор өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байна. 

Мөн цаашид тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилээр нэвтэрч буй тоотой уялдуулан гаалийн хяналтын лацыг олгох талаар гаалийн байгууллагуудтай хамтарч, 2018 онд экспортоор гаргах нүүрсний хэмжээг УУХҮЯ-аас авах саналаа хүргүүлсэн байгаа. Ингэснээр экспортлох нүүрсний хэмжээг тээвэр төлөвлөлтдөө уялдуулснаар нүүрс тээвэрлэлтийн явцад аливаа хүндрэл, дараалал үүсэхгүй байх боломжтой юм гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Image may contain: people standing, sky, ocean, beach and outdoor


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )