Говь-Алтайд цас орж эхэлжээ

Оны өмнөхөн харын зуд нүүрлээд байна гэгдэж байсан Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч нэмэгдэж, сүүлийн өдөр хоногуудад тогтмол цас орж эхэлжээ. Тухайлбал нутгийн хойд хэсэг буюу Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын нутагт 0.2-0.5 мм, Бугатад 0.7 мм цас орсон байна.
Нийт нутгаар шуурга салхи багатай байгаагаас хүйтний эрч тогтвортой нэмэгдэж Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар өдөртөө 19-24 градус, шөнөдөө 30-35 градус хүйтэрч Завхан голын дагуу Жаргалан сумд 37 градус хүрч хүйтэрч эхэлжээ.
 Хүйтний эрч энэ долоо хоногийг дуустал тогтвортой хадгалагдах бөгөөд цасан хялмаа ч нэмэгдсээр байх ажээ. Энэ нэгдүгээр сард тус аймгийн хойд талын болон баруун зүгийн нутгуудад орох хур тунадас өмнөх жилүүдээс ахиу хэмжээний, хүйтний хэм ч нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Малчид, иргэд энэ нөхцөлд тохируулан хувцаслаж, хээр хөдөө зорчихдоо унаа машиныхаа найдвартай байдлыг хангаж явахыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулан сэрэмжлүүлжээ.
 
Л.Зул
www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

jui [ 41.85.161.171 ]      |     1-р сарын 06 -нд, 02:39 минутанд

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

jui [ 41.85.161.171 ]      |     1-р сарын 06 -нд, 02:38 минутанд