Дуучин Б.Баярцэцэгийг урлагт хөтөлсөн эрхэм хэн бэ?

2018 оны 01 сарын 05

Анх хип хоп хамтлагуудын дууны дахилтыг амилуулж олны чихэнд өөрийн хоолойгоо хоногшуулж чадсан нэгэн бол дуучин Б.Баярцэцэг. Тэр бүр ил гарч ирэхийг хүсдэггүй тэрээр өөрийнхөө царай төрхийг дуу хоолойноосоо хожуу ил гаргаж ирсэн.

Уянгалаг цээл хоолойгоороо хэний ч зүрх сэтгэлийг уярааж чаддаг түүний нөхөр нь анх хоолойд нь дурласан гэдэг. ХААИС-д нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг байсан түүний дуулахыг сонссон нөхөр нь "Эдийн засгаар явах чиний амьдрал биш байх аа, чи урлагт байх ёстой, чи мундаг дуучин болж чадна" хэмээн урам зориг хайрлаж байжээ. Энэхүү үгсээс эрч хүч урам авсан дуучин бүсгүй гэрийнхэндээ ч хэлэлгүй СУИС-д элсэн орж нууцаар сурч төгссөн байна. Одоог хүртэл түүний уран бүтээлийн үнэнч зөвлөх төдийгүй хамгийн том шүүмжлэгч нь түүний нөхөр гэнэ. Хайрандаа умбаж жаргалтай яваа Б.Баярцэцэг "Миний нөхөр миний хүсэж байгаа зүйлийг, миний зүрх сэтгэлийг гээд бүх зүйлийг тэр минь хүндэтгэж хүлээж авдаг. Дээрээс нь миний хамгийн том фен. Гэхдээ маш хатуу хэлдэг, тэрэнд нь би хааяа гомддог ч хор шарыг минь гозойлгодог. Намайг амжилтад хөтөлж байгаа хамгийн том хөдөлгүүр бол миний нөхөр" хэмээжээ. 

 

 

 


 

 

Б.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top