Германы цагдаагийн газар Бавар бужийн нэгэн сүмийн сургуулийн оюутнуудын гаргасан гомдлын дагуу Сүмийн сургуульд бэлгийн дарамт байдаг эсэхийг шалгажээ. Өнгөрсөн зууны 70-80 онд Этталь шашны сургуульд сурч байсан 20 гаруй оюутан энэ талаар гомдол мэдүүлсэн нь Герман даяар шуугиан тариад байна. Тэдний хэлснээр, 1970-1980-аад онд иймэрхүү явдал нь хэвийн үзэгдэл байсан бөгөөд гомдол гаргаагүй 100 гаруй оюутан байгаа гэнэ.
Тус сургуулийн хоёр оюутан Иузеитийн бүлэгт байхдаа бэлгийн хүчирхийлэлд автсан нь нотлогдсон байна. Хоёр оюутны хэрэгт тухайн сүмийн хоёр багшийг буруутай болохыг тогтоосон аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )