Ксения Собчакийн гэрт бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа телевизийн хөтлөгч Ксения Собчакийн хувьд шинэ он түгшүүртэй эхэлжээ. Ксениягийн гэрт тэсрэх бөмбөг байна гэсэн дуудлага цагдаад ирсэн байна. “Энэ он гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. 2018 оны эхний өдөр л надад хэн нэгэн сюрприз барилаа. Миний хувийн мэдээллийг маш сайн мэддэг хэн нэгэн гайхалтай хүн манай байранд бөмбөг байгааг мэдээлсэн байгаа юм. Гэрийг минь битүүмжилж нохой дагуулсан цагдаа нар ирж гэнэтийн бэлэг барилаа. Энэ дуудлагад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ бол дөнгөж эхлэл нь” гэж Ксения Собчак ярьжээ.

Ксенияг дэмжигчид түүнд ийм зүйл тохиолдсонд харамсч байгаагаа илэрхийлэн нөхөрсөг зөвлөгөө өгчээ. Саяхан Ксения сүмийн дэргэд бүжиглэж байгаа бичлэгээ цахим хуудсандаа оруулснаас болж хэн нэгэн түүнийг чадах гэж ийм худал дуудлага өгсөн байж мэднэ гэж фэнүүд нь хэлсэн байна. Гэхдээ Ксения удалгүй уг бичлэгээ устгажээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 06

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top