“Зөн билгийн тулаан”-ы шинэ дугаарт Александр Шепсийн дүү өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Оросын “Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаар удахгүй эхлэх гэж байгаа билээ. Энэ удаад нэвтрүүлэгт алдарт зөн билэгч Александр Шепсийн дүү Олег оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байна. “Зөн билгийн тулаан”-ы нэгэн цувралын ялагч Александр Шепсийн ур чадвар, зөвлөгөөнүүд нь олныг гайхшруулдаг билээ. Олег ч мөн ах шигээ ээжээсээ өвлөж авсан зөн билгийн чадвартай залуу аж. Тэрбээр Самарад төрж өссөн ч төрсөн он нь нууцлагдмал байдаг гэнэ. Олег Шепс нутагтаа дижей хийдэг байжээ. Харин одоо тэрбээр Москвад суурьшиж байгаа аж.

Зөн билэгч нийтийн цахим сүлжээнд идэвхтэй нэгэн. Тэрбээр найз бүсгүй Ольгатайгаа авахуулсан зургаа байнга оруулдаг. Олег “Зөн билгийн тулаан”-ы шинэ дугаарын ялагч болохын төлөө оролцож байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top