”Нүүдэлчин сэрэхүй” үндэсний цогц бүтээлүүд

“Нүүдэлчин сэрэхүй” цогц бүтээлүүд

Цогц бүтээлүүд нь Монгол Түмний Нүүдэлчин билиг ухаанаар мандан бадраах их үйлсийн нэгэн язгуур, Эрхэт Тэнгэрийн ивээлээр Наран мандахаас шингэхүй хүртэлх бүх ертөнц хорвоог эв баясалд нэгтгэх зорилгот Нүүдэлчин Монгол аугаа хаад, Эцэг өвөг дээдсээс болгоогдсон үр хойчис болон хүмүүн төрөлхтөндөө ирүүлсэн үнэт баялаг юм.

Монгол хүмүүн Хөх Монголоороо босоо байж, эзэнт эгнэгт оршихын язгуур үндэс болон ирсэн хишиг болой.

БҮТЭЭЛҮҮДИЙН ЭРХЭМ ЧАНАР: Монгол үндэстний түүхэн өв соёл, ур ухаан, үнэт зүйлсийг багтаан, Өндөр дээд өвөг дээдсийн шүтээнт Бүрэн хаан Өлгийн аугаа эрч хүч шингэсэн байгалийн гаралтай болсон эдээр урлагдаж, бүтээл тус бүрт нь өөрийн хэв маяг, мөн чанартайгаар эзэн хүнд нь тохирсон Нүүдэлчин Монгол дом шившлэгийг шингээсэн оюуны их бүтээл юм.

ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ ЧАНАР: Дэлхийд өөр хаана ч байхгүй дахин давтагдашгүй, цор ганц бүтээлүүд. Үе дамжигдах өв болох уг бүтээлүүд нь хүмүүний сэтгэл зүрх, сүнсэнд мэдрэгдэнэ. Байгаль эх, тэнгэр аавын эрч хүч, шимийг шингээсэн учраас гайхалтай мэдрэмж, үр шимийг танд өгөх өвөрмөц мөн чанартай болно.


“Нүүдэлчин сэрэхүй”  БҮТЭЭЛҮҮД:

• Сэтгэл оюуныг ариусган ариулагч домт бүтээлүүд

• Хүмүүний эд эс, эрч хүчийг нөхөн сэргээгч, өвчний үндсийг даран эрүүлжүүлэх домт бүтээлүүд

• Нүүдэлчин билиг ухааны нэгээхэн хэсэг, үр хойчсоо төлөвшүүлэх, мэргэшүүлэх, гэгээрүүлэх, зөн билиг оюуны гайхамшигт чадвартай болгон, бие сэтгэл оюуныг засахуйн ухаанд суралцуулах төгс хэрэглэгдэхүүн, язгуур наадахайн цуврал бүтээлүүд

• Хүмүүнийг Эзэн оршоох оноолтот эд эдлэл, зөвхөн эзэн хүнд нь зориулагдсан бүтээлүүд,

• Өргөө гэр орныг хар хор, муу нөлөөллөөс хамгаалах домт бүтээлүүд,

• Хүний аргын ухаанаар бүтээсэн бүтээгдэхүүний хор хөнөөл, гаж нөлөөллөөс салгах домт бүтээлүүд, /Цахилгаан соронзон долгион, элдэв нөлөөллөөс хамгаалах, саармагжуулах үйлчилгээтэй/

БҮТЭЭХЭД АШИГЛАСАН ЗҮЙЛ: Байгалийн жамаараа бүхий л эрч хүчийг өөртөө шингээн боловсрогдсон, дахин давтагдашгүй модны ур үндэс, мод, аргал, хомоол гэх мэт болсон эд мөн бэлчээрийн монгол малын яс, ноос үс, арьс, шир, эвэр орно. Монгол малын арьс ширийг ургамлын идээлгээр боловсруулсан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болсон түүхий эд. Хөх л төрмөлийн ариун орны ивээлт байгалийн чулуу Алт, мөнгө, зэс, гууль, хүрэл болон бусад өнгөт төмөрлөг.

МОДНЫ УР БЭЛДЭХ: Нүүдэлчин Монгол аугаа хаадын сүнс оюун санаа оршсон шүтээнд Хөх Төрмөлийн орон Бүрэн Хаан Өлгий хэмээх газрын тэнгэр таалсан мод болно. /Байгалийн жамаараа унаж, хатаагдаж боловсорсон/ Эрхэт тэнгэр, эцэг өвөг дээдсээс эзэн орших үр хойчисдоо хишгээ хайрла хэмээн тусгай үүрэг хүлээсэн оноолтот хүмүүнүүд ёслол үйлдэн, тухайн газраас гуйж авдаг болно.

БҮТЭЭЛИЙГ УРЛАСАН МӨН ЧАНАР: Мандуулан Дагуулагч Их Хиян үрсийн “Нүүдэлчин Сэрэхүй” отог “Хөх урлан”-д оноолтот хүмүүнүүдийн чин үнэн сэтгэлээр, гарын ур, сэтгэлийн ур, зөн мэдрэмж, авьяас бүхэн нь шингэн бүтээгдсэн болой.

...Хөх Монголоороо мандан бадрах хойчис бүхий сэтгэл зүрхний Нүүдэлчин Сэрэхүй сэрэн, Өөрөө өөрийнхөө эзэн нь байж Эгнэгт бат сайхнаар оршин, Хөвчин дэлхийдээ төвшин сайхнаар жаргалдан орштугай!

Гал голомт домт бүтээл

ТОДОРХОЙЛОЛТ: Айл гэр бүлийн оршин байхын үндэс, төр улсын оршихуйн үндэс нь гал голомт юм. Эцэг дээдсээс уламжлалтай, үр хойчдоо өвлүүлдэг өрх гэрийн эрхэм шүтээн төдийгүй айл гэр бат, амар түвшин байж өөдлөн бадрахын бэлгэдэл билээ.


АЧ ХОЛБОГДОЛ: Хүний амьдрал галгүйгээр оршин тогтнох нөхцөл байхгүй юм. нүүдэлчин монголчуудын галыг шүтэж түүнийг тахиж ирсэн өнө эртний уламжлалтай. Айл бүрийн ариун гал голомтоос эзэн төрийн гал голомт бүрэлддэг учиртай. Галыг ариусган тахих нь тухайн айлыг эцэг өвгөдөд нь мэдүүлж, өршөөл ивээлд нь багтааж, хишгийг дуудаж, айл гэрийг мандан бадраах бэлгэдэлтэй. Айл гэрийн эзэгтэй нь галаа дээдлэн хүндэлж, ариун дагшин байлгах үүрэг хүлээдэг. Гал сайтай гэр бүлд хэр баргийн муу зүйлс халдаж чаддаггүй байна. Ариулахдаа Домт бүтээлийн эзэн өөрийн чин хүсэл, ариун сэтгэлээрээ ариулах бүхнээ бодон сайн сайхан болохыг шившин, аргал хомоолоо түлж уугиулан ариулна.

Хөх хомоолын домт бүтээл

Адууны амьд боловсрохуйн үйлдвэрлэлтээр гарч буй хомоол нь хүний биеийг ариусган, эмчлэн эдгээдэг язгуурын нүүдэлчин ахуйн хэрэглэл тэнгэр эцэг, байгал эхийн хишиг юм. Монгол адууны хомоол нь жилийн дөрвөн улирал дамнан байгалийн эрс тэс цаг уур, нар, салхи, хур бороо, цас шингээн тухайн газар нутгийн эрч хүч, нөлөөлөл, ээлийг өөртөө шингээн боловсорч, хөхөрснөөр домын ариун дээд хэрэглэл болдог ажээ.

АЧ ХОЛБОГДОЛ: Хөх хомоолын утаа нь хүнд байгалийн эрч хүчийг мэдрүүлж, ертөнцийн хар хор, муу муухай нөлөөллийг хөөж, хүний сэтгэл санааг ариусган, тархи мэдрэлийг тайвшруулж, сэтгэлийн бухимдлыг арилгадаг.

АРИУЛАХ ЁС: Домт бүтээлийн эзэн өөрийнхөө чин хүсэл, ариун сэтгэлээрээ ариулах бүхнээ бодон сайн сайхан болохыг шившин, хомоолоо түлж уугиулан ариулна.


Тэмээн таваг /ЦЭЦЭРЛЭГИЙН НАС/

Хоёр тоглогч өөр, өөр хоёр шагайг эзэмшиж, хөлгийн тойрог замын дөрвөн буудалд салаавчлан байрлуулж тавиад голын буудлаас эхлэн нүүж тоглолтыг эхлүүлнэ. Тоглогчид бие биеэ нүүдэлгүй болгож хорих зорилгоор буудлуудын хооронд тойруу ба шууд шугамын дагуу нүүж тоглоно. Худгийн замаар нүүхийг хориглоно. Нүүдэлгүй болж хоригдсон тоглогч хожигдоно.


УГ НААДАХАЙГААР НААДСАНААР ХҮҮХДИЙГ: АН АМЬТАН МАЛ СҮРГИЙГ ХАЙРЛАДАГ БОЛГОХ, ТОО ТООЛЖ СУРГАХ, УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛД СУРАЛЦУУЛАХ, ОЙ ТОГТООЛТ САЙЖРУУЛАХ, АЖЛЫГ УРЬДЧИЛАН СИСТЕМТЭЙГЭЭР ТӨЛӨВЛӨЖ СУРГАХ, ОНОВЧТОЙ ЗӨВ ШИЙДЭЛ ТҮРГЭН ШУУРХАЙ ГАРГАЖ СУРГАХ ГЭХ МЭТ ОЮУНЫ МАШ ОЛОН ТӨРЛИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ. НААДАХАЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ШАГАЙГ ХҮҮХЭД ГАРТАА АТГАН ТОГЛОСНООР ЦАХИЛГААН СОРОНЗОН ОРЧНЫ ЭЛДЭВ ХОР НӨЛӨӨЛЛӨӨС САЛГАН, БАЙГАЛИЙН ЭРЧ ХҮЧИЙГ БИЕД ОРШООН ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ГЭХ МЭТ БОДИТ ҮР ДҮНТЭЙ.

...Бардам үгээр цэцэн болохгүй Балмад явдлаар баатар болохгүй

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

tehnikch [ 103.212.118.198 ]      |     1-р сарын 07 -нд, 04:29 минутанд

TOGS SOYL BISH

irgen [ 62.167.114.16 ]      |     1-р сарын 06 -нд, 10:55 минутанд

ene goe umnuud chin haana baidag um be