Лев Толстой: Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг

Хүн төрөлхтний суут ухаантнуудын нэг, Оросын бичгийн их хүн Лев Толстой (1828-1910) "Дайн ба Энх", "Анна Каренина" зохиолууд нь  бүх цаг үеийн хамгийн шилдэг номнуудад  өдгөө хүртэл  тооцогддог.

 

  Түүний амьд ахуйдаа хэлсэн  сургааль үгс нь  хэзээ ч үнэ цэнээ үл алдана. Лев Толстойн амьдралын сургааль үгсийг өдөр бүр санаж яваарай.

  • Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг. Бид үүнийг ойлгох цаг нь болсон.

 

  • Бид бүгд л дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй.
  • Хүлээж чаддаг хүн л хүссэн зүйлээ авна.

 

  • Аз жаргалтай гэр бүлүүд хоорондоо ижил байдаг бол аз жаргалгүй гэр бүлүүд өөр өөрийн зовлонтой байдаг.

 

  • Хүчтэй хүмүүс энгийн байдаг.

 

  • Айл болгон үүдээ цэвэрлэж байвал гудамж бүхэлдээ цэвэрхэн байхсан.

 

  • .Бусдад хайрлуулна гэдэг нь миний өөрийн сайных биш харин намайг хайрласан хүний сайхан сэтгэлийнх гэдгийг бид ойлгодоггүй.

 

  • Хайр сэтгэлгүй амьдрал амар боловч утгагүй.

 

  • Надад хайртай бүх зүйл маань байхгүй. Гэхдээ би байгаа бүх зүйлдээ хайртай.

 

  • Өрөвдөж, хайрлах сэтгэл дээр энэ хорвоо тогтож байдаг.

 

  • Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг.

 

  • Олон зүйл мэддэг байснаас хэрэгтэй зүйлээ мэддэг байх нь хамгийн чухал.

 

  • Хүн мартамхай учраас цэвэр, ариун сэтгэлээрээ бахархаж байдаг.

 

  • Өөрөөсөө өөдгүй хүнтэй өөрийгөө харьцуулж үзээд, сэтгэл нь ханадаггүй өөдгүй хүн гэж байдаггүй.

 

  • Муу сэтгэл бидний дотор байдаг. Иймд муу сэтгэлээс салж болно.

 

  • Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрвээ аз жаргал чинь дуусчихвал хаана алдаа гаргаснаа эргээд хар.

 

  • Амьдралын утга учир хайр гэдэгт би итгэдэг.

 

  • Бид орой гэхэд амьд байх эсэхээ ч мэдэхгүй хэрнээ үргэлж л ажил төлөвлөж байдаг.

 

  • Нийтээр дагаж байгаа л бол хүнд дасаж чадахгүй зүйл гэж байхгүй.

 

  • Юу ч хийхгүй аз жаргалд хүрнэ гэдэг нь хүн төрөлхтөний хамгийн том төөрөгдлийн нэг.

 

  • Хамгийн хүчтэй хоёр дайсан бол тэвчээр ба цаг хугацаа.

 

  • Төр бол үлдсэн хэддээ хүч хэрэглэхээр нэгдсэн бүлэг хүмүүс.

 

  • Бүх аз жаргалтай гэр бүлүүд хоорондоо ижил байдаг бол аз жаргалгүй гэр бүлүүд бүгд тус тусын ялгаатай зовлонтой байдаг.

 

  • Амьдралын цорын ганц утга учир бол энэрэн нигүүлсэх.

 

           Энгийн даруу байдал, сайхан сэтгэл, үнэн байхгүй газар ямар ч агуу зүйл байхгүй

 

  • Урлаг бол гар урлал төдий биш, уран бүтээлчийн мэдэрсэн зүйлийг дамжуулах үзэгдэл.

 

 

Б.Алтжин


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

с.түвшин цэнгэл [ 27.123.214.115 ]      |     1-р сарын 08 -нд, 16:00 минутанд

хэрэгтэй юм байна дсс

СС [ 202.9.42.182 ]      |     1-р сарын 08 -нд, 00:59 минутанд

Хүний амьдралын үнэнийн мундаг хэлж дээ.Үхэхээс бусдыг үзсэн толгой байх даа.

Album [ 139.5.217.193 ]      |     1-р сарын 07 -нд, 05:24 минутанд

МАНАгийн тодорхойлолт мөн дөө.

Сонгогч [ 59.153.112.176 ]      |     1-р сарын 06 -нд, 14:52 минутанд

Ард түмэн минь өөрсдөө сонгосон УИХ, Ерөнхийлөгч тул одоо гоншигноод яах ч билээ?! Манай нутагт үүнийг хохь нь гэдэг юм даа?!?!?!

ЗОЧИНМ [ 66.181.184.196 ]      |     1-р сарын 06 -нд, 13:09 минутанд

ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ Л ТӨР БАЙДАГ . Ф. М. ДОСТОЕВСКИ

Хохь минь [ 202.72.245.207 ]      |     1-р сарын 06 -нд, 12:52 минутанд

ТИЙМЭЭ МОНГОЛ ОРОС ХОЙТ СОЛОНГОС ТОЛГОЙЛОГЧДЫНХОО ДУРААРАА ДУРГИХЫГ ЗҮГЭЭР Л ХАРЖ СУУХ ЮМ АА

irgen [ 62.167.114.16 ]      |     1-р сарын 06 -нд, 10:50 минутанд

Mongoliin ard tymen toriinhonoos ilyy uhaalag, bolovsrol medlegtei hymyys,,,90 eed onoos hoish joohon ahui amdral , mongo gej zadgairch toriig haihramjgui orhison yed manai tord aimshigtai muuhai luivar hiideg, ulsaa deeremddeg zarchim togtson baisan, odoo harin ard tymen toroo hyanaj shalgadag, shaardaj shahdag bolj ehelsen , genet sersen

Хасу [ 202.9.42.236 ]      |     1-р сарын 06 -нд, 10:44 минутанд

Энгийн даруу байдал, сайхан сэтгэл, үнэн бхгүй газар ямарч агуу зүйл бхгүй.