Хятад улс Хойд Солонгост хатуурхаж эхлэв

Хятад улс НҮБ-ын тогтоолыг даган мөрдөж БНАСАУ руу түүхий болон боловсруулсан нефть экспортлохоо багасгах арга хэмжээ авна гэлээ. Урд хөршийн Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2018 онд Хойд Солонгос руу 500 мянган баррелаас илүү  боловсруулсан нефть, дөрвөн сая баррелаас илүү түүхий нефть экспортолж болохгүй гэсэн тогтоолыг бид энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлнэ” гэжээ. Ийнхүү Хятад улс өнөөдрөөс эхлэн НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөж байгаагаа харуулах аж. Өмнө нь Хойд Солонгосыг өмөөрч, хамтын ажиллагаагаа чухалчилдаг байсан Хятад улс энэ сарын 23-наас эхлэн БНАСАУ-аас ямар ч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа импортлохгүй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Хятадыг Хойд Солонгост нууцаар нефть нийлүүлж байна гэж буруутгасан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Баадай [ 202.9.40.136 ]      |     1-р сарын 07 -нд, 09:44 минутанд

маш сайн б.на.одоо буканчууд өөрсдөө ухаарах хэрэгтэй. мэдээж ким чен -у зүгээр өлсөж үхнэ гэж байхгүй.

Xujaa [ 27.123.212.143 ]      |     1-р сарын 07 -нд, 06:02 минутанд

Xujaa xezee ch sain tynsh,sain Xersh,sain naiz noxor baij chaddaggyin bodit bielel,xujaa china tsag ni ireheer mongoliig ezelne shyy,seremjtei bai mongolchuudaa,

З [ 103.212.116.146 ]      |     1-р сарын 06 -нд, 14:01 минутанд

Манай монголчууд харвах пуужин байтугай татвар нэмээд харваах чацга чгүй боллоодоо хөөрхий

Ойлгомжтой [ 202.72.245.207 ]      |     1-р сарын 06 -нд, 12:57 минутанд

ХЯТАД ҮНЭХЭЭР ХОРИГ ТАВЬБАЛ ГУРАВДУГААР КИМЧИ ДОРОО Л АМЬ ТАВИНА Л ДАА ТЭГЭЭД ОРОС ХАРВААД БАЙГАА ПУУЖИНГ НЬ НИЙЛҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХВОЛ ЧАД БОЛНО ОО

Go to top of page