Энистон болон Жоли нар уулзахаас аргагүйд хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

Холливудын гол дуулиан шуугианы эзэд болдог хүмүүс бол алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар билээ. Брэд Питт Холливудын сайхан эмэгтэйчүүдтэй ханилж явснаараа алдартай. Тэгвэл Брэд Питтийн хоёр үзэсгэлэнт эхнэр хоорондоо таарах тун ч дургүй тухай мэдээлэл гадаадын сайтуудад гарчээ. Питт жолитэй суухаасаа өмнө Женнифер Энистонтой ханилж байсан гэдгийг хүмүүс андахгүй биз. 

Энистон болон Жоли нар хоорондоо таарахаас зайлсхийсээр ирсэн аж. Тэд бие биенийхээ оролцох арга хэмжээнд төдийлөн оролцоод байдаггүй гэнэ. Хамгийн сүүлд тэд 2015 оны нэгдүгээр сард уулзаж байсан удаатай аж. Тэгвэл тэд "Алтан бөмбөрцөг-2018" ёслолын үеэр уулзахаас өөр аргагүйд хүрсэн тухай мэдээлэл гарсан байна.

Өдгөө 54 настай Брэд Питт амьдралдаа хийсэн хамгийн том алдааныхаа тухай саяхан ам нээсэн юм. Тэрбээр “Миний хувьд Женнифер Энистоноос салсан нь амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байлаа. Одоо ч гэсэн маш ихээр харамсаж байна. Анжелина Жолитой амьдарсан 12 жил там шиг байсан” гэж хэлсэн нь олон хүний анхаарлыг татсан юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top