Байраа зарахад 25 хувийн татвар төлөхгүй

2018 оны 01 сарын 08

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Эдгээр татварын дөрөв нь өнгөрсөн онд нэмэгдсэн бол 2018 оны эхнээс гурван төрлийн татвар нэмэгдэж байна.

Харин нийтийн цахим сүлжээгээр хувийн орон байр болон авто машинаа зарахад 25 хувийн татвар төлнө гэсэн шуум явж, иргэдийг ихэд бухимдуулсан. Тэгвэл энэ мэдээлэл ташаа юм. Хэрэв та үл хөдлөх эд хөрөнгө буюу байраа зарвал 2006 оноос мөрдөгдөж байгаа хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу борлуулсан үнийн дүнгээс хоёр хувиар тооцож татвар төлөх юм.

Нэмэгдсэн долоон төрлийн татвар

1. Нийгмийн даатгалын шимтгэл- Ажил олгогч болон даатгуулагчаас 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна.

2. Архи, тамхины онцгой албан татвар- 2018 онд 10 хувь, 2019-2020 онд тус бүр таван хувь нэмнэ.

3. Хувь хүний орлогын албан татвар- Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар татвар ногдуулна. Ингэснээр 1.500,000-2.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь, 2.500.000-3.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 20 хувь, 3.500.000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувийн татвар төлөх юм. 1.500,000 төгрөгөөс доош цалин, орлоготой бол урьдийнхаараа 10 хувиар тооцох юм.

4. Суудлын авто машины онцгой албан татвар- Үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч татвар ногдуулна. 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай бол 3-15 хувийн татвар -25,000-2,275,000₮, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай бол 40-250 хувь буюу 4,060,000-47,125,000₮. Харин хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувиар хөнгөлнө.

5. Импортын тамхинд ногдох гаалийн татвар- Гаалиар оруулж ирж байгаа тамхины татварыг 30 хувьд хүргэсэн.

6. Хадгаламжийн хүүгийн татвар- Хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчид хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар төлнө.

7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар- 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 30-100 мянган төгрөгөөр нэмсэн. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор импортолдог бензиний тонн тутмаас 90 хүртэл октантай-190.000₮, 90-ээс дээш октантай -210.000 ₮-ийн татвар, Эрээнцав боомтоор оруулж ирж буй бензиний тонн тутамд 60-80₮-ийн тавар авах юм. Харин тум боомтуудаар импортлох дизель түлшний тонн тутмын татвар 150.000₮-280.000₮ болж нэмэгдлээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.147) 2018 оны 01 сарын 09

Одоо гурван есийн хүйтэн болж байна цаг наашилж цахилдаг ургахаар гарч тэмцэе. Хахир хүйтэн монголын өвөл харгис төрийн дарамт хоёр хавсаадаад хөлдөөж алахнээ.

0  |  0
jui(41.85.161.169) 2018 оны 01 сарын 09

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
jui(41.85.161.169) 2018 оны 01 сарын 09

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
zochin(202.179.18.89) 2018 оны 01 сарын 08

Tusbiin aldagdalaa nuhuhiin tuld ard tvmnii halaas uhah aa bolioch ee.

0  |  0
tt(202.9.41.2) 2018 оны 01 сарын 08

NDShimtgel nemne gdg chni bvgdiig deeremdej b.a gsn vgshdee.OUBStaigaa zailaarai.ter delhiin jishigtei tsalintai ornoosoo ene tatvaruudaa avaachee.malnuudaa.uursdiinhuu utas.tvlshnii zardlasaa ch hasahgvi bj .odoo bvh yumni vne nemj b.a.nohodoo.amlaltaa zuruulsnee sanaj bgaarai

0  |  0
ЗОВЛОН(202.9.40.131) 2018 оны 01 сарын 08

иргэны дайн гэрч аюул болуузай хүрэлсүх ээ?

0  |  0
ард иргэд(202.9.40.131) 2018 оны 01 сарын 08

ХҮРЭЛСҮХ,,ХҮРЭЛБААТАР 2т УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОЁ??? ЁРӨНХИЙЛӨГЧ ӨӨ???? АНын хийж чадаагүй аймаар том ажлыг ганц сарын дотор амжуулалаа??? жишээ,,,татварыг 9н төрөлөөр,,,тэтгэвэрын насыг нэмж монголчуудад маш их буян боллоо??? бидны ядуурах хамаагүй,,,ганцхан МАН 2 хүрэл САЙН явбал боллоо шдээ???? та нарыг бурхан мэднээ харж байгаарай???????????

0  |  0
Зочин(103.26.192.62) 2018 оны 01 сарын 08

Татвар нэмэхийг эсэргүүцэж байна ХАОАТ 5.000.000 төргөгийн цалин одоо өндөр орлого уу бид нар хувийн хэвшилд ажиллаж тэр элдвийн шагнал урам тэтгэмж энэ тэрийг авдаггүй гадны компанид өөрсдийн хөлс хүчийш үнэлүүлж өрсөлдөж шударгаар хөдөлмөрлөж өөрсдийгөө хөгжүүлсний дүнд амьдралаа залгуулж байгаа 3 хүүхэдтэй айл 2 хүүхэд нь дээд сургуульд сурдаг нэг нь дунд сургуульд сурдаг сургалтын төлбөрийг төлдөг. Бид та нарын хэлээд байгаа шиг тансаг амьдардаггүй гэхдээ төрд зайдагнасан баячуудаас мөнгө нэхээгүй бид өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л болгоод явж байгаа.

0  |  0
ИРГЭН(202.179.27.171) 2018 оны 01 сарын 08

ХАДГАЛАМЖАА ГУДСАН ДООРОО ХИЙХ ХЭРЭГ ГАРЛАА ДАА.ДЭЭРЭМЧИН ТӨРИЙГ ЗАЙЛУУЛАХ БОСЛОГО ХӨДӨЛГӨӨНҮҮД ИДЭВХИЖИЖ ИРГЭНИЙ ДАЙН БОЛНО.

0  |  0
Top