“X Factor”-ын од Александра Бурк нөхөрт гарна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

“X Factor” шоугаар тодрон гарч ирсэн дуучин Александра Бурк хүний эхнэр болох нь ээ. 29 настай дуучин найз залуу Жош Жиннеллитэйгээ сүй тавьснаа зарлажээ. Тэд үерхээд хоёр жил болж байгаа билээ. Жош он солигдох мөчид Александрад гэрлэх санал тавьсан байна. Дуучин бүсгүй “Би үнэхээр баяртай байна” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Тэд хуримаа оны сүүлчээр хийх гэнэ.

Александра “X Factor”-т ялахдаа Леонард Коэны “Hallelujah” дууг коверлон дуулсан билээ. Энэ дуутай цомог гарснаасаа хойш 24 цагийн дотор зарагдсан тоогоороо Европын рекордыг эвдсэн юм. Түүнчлэн 2008 онд Их Британид хамгийн их борлуулагдсан цомог болжээ. Александра дараа нь “Overcome” цомгоо гаргасан нь шууд л Британийн чартуудыг тэргүүлсэн билээ. Дуучин бүсгүй “BRIT Awards” шагнал гардуулах ёслолд Британийн шилдэг сингл номинацид гурван удаа нэр дэвшиж байсан юм.

http://i.dailymail.co.uk/i/pix/2016/07/01/11/35D7A0FB00000578-3669639-image-m-50_1467367520373.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top