Оросууд хамгийн сүүлчийн Германы хоригдол цэргийг суллажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

86 настай Рейнхард Кунц гэх Германы хамгийн сүүлийн хоригдол цэргийг 2017 оны 11 дүгээр сард сулласан тухай мэдээлэл гадаадын сайтуудад нийтлэгджээ. Рейнхард Кунц 14 настай байхдаа Оросуудад олзлогдсон бөгөөд 1945 онд Берлины тулалдаан оролцож байгаад олзлогджээ. Тэрбээр 69 жил шоронд суусан байна. Энэ хугацаанд Зөвлөлтийн болоод Оросын шоронгуудыг дамжин, хүнд хүчир албадлагын хөдөлмөрт ямар ч хөлсгүй ажиллажээ. Рейнхард Кунц 12 настай байхдаа "Хитлерийн залуучууд" байгууллагад элсэн СС-ийн 12-р хуягт танкийн дивизийн цэрэг болсон байна. Түүнийг бүх насаар нь хорих болсон шалтгаан нь 1943 оны  4 дүгээр сард Заксенхаузены бөөнөөр хорих газарт Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины төрсөн хүү Яков Жугашвилиг цаазаар авах үйл ажиллагаанд оролцсон гэж Оросууд буруутгаснаас үүдэлтэй аж.


Р.Кунцыг суллах болсон шалтгаан нь "Олон улсын эрүүгийн эрх зүй"-н ойлголтод “18 нас хүрээгүй байхдаа цэрэг дайны үйл ажиллагаанд оролцож цэргийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд 10 жилээс илүү хорих ял оноож болохгүй” тухай заалт байдаг аж. Энэхүү заалтыг үндэслэн түүнийг сулласан байна.

Түүнийг суллагдсан тухай мэдээлэл олон германчуудад хүнд хэцүү үеийн дурсамжийг нь сануулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ойролцоогоор 3 сая орчим Германы хоригдлыг Зөвлөлт Холбоот Улсын хорих лагерьт хорьж байжээ.

ЗХУ-ын мэдээллээр Германы хоригдлын 381,067 орчим нь НКВД-ийн зуслан дээр нас барсан гэдэг байна. Үүнээс 356,700 нь Герман үндэстэн байсан бөгөөд 24,367 бусад үндэстэн байжээ. Гэвч энэхүү тоог бодит биш гэж судлаач нар үздэг аж.

1955 онд Оросууд Германы бүх олзлогдсон цэргүүдийг суллаж дууссан гэсэн мэдээлэл байдаг байна. Гэвч энэхүү мэдээлэл нь хуурамч гэнэ.  Үүний тод жишээ нь Оросын 352 онгоц сөнөөсөн Германы асе, сөнөөгч онгоцны нисэгч 23 настай хошууч Эрих Хартманны түүх аж. 1955 онд Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв "Одоо Зөвлөлт оронд Герман, Итали, Рум, Унгар, Японы цэргийн олзлогдогч гэсэн нэг ч хүн үлдээгүй. Бүгдийг бид сулласан" гэж мэдэгдсэн байна. Тус мэдэгдлийн дараа маш олон хүн олзонд хэвээр үлдсэнийг мэдэж байсан Баруун Германы канцлер Конрад Аденаур ЗХУ-д очиж Хрущёвтой нүүр тулан уулзаж байгаад 1956 онд хошууч Эрих Хартманныг суллуулж байжээ.

Дараах зурагнууд дээр Москва хотын төв гудамжны 1944 оны 7 дугаар сарын 17 ны өглөөний 11 цагийг харуулж байгаа юм.  Москва хотын төв гудамжаар Германы гуравдугаар рейхын олзны 57000 цэрэг, 1227 бага, дунд офицер, 6 хурандаа, 19 генералыг ард түмэндээ харуулахаар жагсааж явуулсан энэ юм. Москвагийн гудамжаар нийт 6 цаг 45 минут алхаж явсан байдаг аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

http://worldnewsdailyreport.com

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.169) 2018 оны 01 сарын 09

Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
garchaag(66.181.181.219) 2018 оны 01 сарын 08

ORSOD OLZLOGDDONUU GERMANAAS ZUGATANUU GEMEER FASHISTIIG ILRUULJ BAISAN TERIIG GARGAACH

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 08

ulsiig ni ustgahaas irsen hymyysiig olzloh ni buruu zuil erdooch bish, Janjindulam geech bichsen ongo ni fashistiin tald baina , tyyh medehgui malnuud ingej shivshig boloh um. zugeer medee talaar ni bichsen bol deer baisan um

0  |  0
aq(202.55.191.205) 2018 оны 01 сарын 08

Тэнэгт мал минь оросын ард түмэн аугаа ард түмэн шүү.герман олон еврей олзны хүмүүсиин алт мөнгөөр хөлжсөн хогын улс

0  |  0
aza(202.55.191.205) 2018 оны 01 сарын 08

84 настай хүн 14 настайдаа байлдаж эхлэсэн гэвэл 70 жилийн өмнө буюу 1947 онд Сталины хүүг хөнөөхөд оролцжээ дээ. Санал бичдэг үмбүүнүүд ч ёстой жинхэнэ тэнэгүүд юмаа.

0  |  0
zzz(202.55.191.205) 2018 оны 01 сарын 08

жаахан баримжаатай шаамаар юмаа он жил насыг нь бодсонч түүхэнд болсон он цагийг бодсон ч буруу л юм бичих юм оросуудыг оролдмоор байгаа юм байх даа

0  |  0
Sanaa (202.21.106.146) 2018 оны 01 сарын 08

Ene togtoltsoog bi yr oilgohgui bdag yum : ene ard tumen tserguudiig tolgoilj bgaa humuus ni yal shiitgeliig buren hemjeegeer avmaar yum ! Tushaalaar yvj bgaa tsereguudiig Her changa shiitgechiheed , tolgoiligchiig nj 5,6 -10 n jiliin yl uguud l boloo !!! Jiriin gemgui tushaalgaar ni yvsan tsereg ersuudiig yagaad iim hatuu shiitgedeg yum bol !!!

0  |  0
хүн(202.21.106.147) 2018 оны 01 сарын 08

жаахан баримжаатай шаамаар юмаа он жил насыг нь бодсонч түүхэнд болсон он цагийг бодсон ч буруу л юм бичих юм оросуудыг оролдмоор байгаа юм байх даа

0  |  0
Album(103.57.92.122) 2018 оны 01 сарын 08

Цаг үеэ гэж... Одоо Герман Орос Монгол гэлтгүй, талбайгаар гей парад явдаг болсон доо...

0  |  0
МГЛ(202.9.42.204) 2018 оны 01 сарын 08

2017 онд 84 настай хүн 1945 онд баригдахдаа 12 настай л баймаар юм. 1933 онд төрсөн гэсэн үг л дээ сэтгүүлч Янжиндулам аа

0  |  0
Төмөр(112.64.68.102) 2018 оны 01 сарын 08

84 настай хүн 14 настайдаа байлдаж эхлэсэн гэвэл 70 жилийн өмнө буюу 1947 онд Сталины хүүг хөнөөхөд оролцжээ дээ. Санал бичдэг үмбүүнүүд ч ёстой жинхэнэ тэнэгүүд юмаа.

0  |  0
хэрэгт дурлагч(182.160.3.239) 2018 оны 01 сарын 08

Жараад мянган немцүүд Москвад хөл тавьж Гитлерийн мөрөөдлийг биелүүлсэн л байшдээ хөөрхий

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 01 сарын 08

honshoortoi er ymaa stalinii huug nuhaad 84 hurtelee shorond suugaad

0  |  0
Top